Open iToim app
Бусад | 2 мин уншина

Цахим ном үнэгүй татах сайтууд

Цахим ном үнэгүй татах сайтууд
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 28
Орчин үед номын хорхойтнууд цаасан номоос илүүтэйгээр цахим номыг ихээр сонгох болсон билээ. Иймд дараах сайтуудаас та хүссэн номоо үнэгүй татаж хэлний мэдлэгээ нэмэгдүүлж, олон улсын шилдэг бүтээлүүдийг уншин судлаарай. 
ReadPrint
Эссэ, уран зохиолын ба уран зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг төрлүүдтэй. "Time" сэтгүүлийн нэрлэсэн "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг "Amazon"-д төлбөрөө тушааснаар татан авах боломжтой.  Энд дарж нэвтэрнэ үү.
BookZZ
BookZZ нь дэлхийн хамгийн том цахим номын сан гэхэд бараг л буруудахгүй. Нийтдээ 2.7 гаруй сая ном, 52.4 сая нийтлэлүүдтэйгээрээ онцлог байж чаддаг. Хэрэглэхэд хялбар бөгөөд та хүссэн өргөтгөлөөрөө өөрийн ухаалаг утас, киндлэ, лаптопдоо суулгах боломжтой. Сайт руу нэвтрэх
Project Gutenberg
Энэхүү сайтын гол онцлог нь цахим ном зарж олсон мөнгөө буяны байгууллагад хандивладаг юм. Хэрвээ та буяны ажилд оролцохыг хүсвэл багахан мөнгө төлөөд татаж авах боломжтой. Харин үнэгүй татахыг хүсвэл нийт 53000 орчим үнэгүй цахим номоос сонгож татах боломжтой юм. Энд дарна уу.
The Literature Network
Зохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно. Энд
Feedbooks
Мөн л маш олон тооны үнэгүй номын цуглуулгатай. Та ном унших гэж буй төхөөрөмж болон уншигчдаа тааруулаад EPUB, MOBI, PDFгээд бүхий л өргөтгөлөөр татан авч унших боломжтой. энд
ManyBooks
Дэлхийн шилдэг 50000 гаруй номтой. Та өөрийн сонирхож байгаа төрлөөрөө эсвэл дуртай зохиолчийнхоо нэрээр хайгаад хүссэн номоо олж, татан авж унших боломжтой. https://manybooks.net/
Түүнчлэн номын хорхойтнуудын гар утсанд заавал байх ёстой хоёр аппликейшнг танилцуулж байна
WATTPAD
Энэхүү аппликейшнг утсандаа суулгаснаар та хэдэн мянган классик зохиолуудыг үнэгүй татаж унших боломжтой. Үүнээс гадна сонирхогчдын бичсэн асар олон "шинэ" зохиолуудыг унших боломжтой юм. Хэн нэгний "анхны уншигч" байх боломжийг энэ апп танд олгохоос гадна өөрийнхөө бүтээлийг ч бусдадтай хуваалцах боломжийг олгоно. Та өөрөө зохиол, бүтээлээ оруулж болно гэсэн үг. Тэрнээс гадна татаж авсан номоо уншиж байхдаа тухайлсан хэсгүүдэд хүмүүсийн сэтгэгдэл ямар байсныг уншиж болно. Нэг ёсондоо та хүмүүстэй хамт нэг ном хувааж уншингаа сэтгэгдлээ үлдээж байна гэсэн үг.
COMIXOLOGY
Энэхүү аппликейшн нь аниме, комик, манга, зурагт зохиолд дуртай уншигчдад заавал байх ёстой аппликейшн юм. Нийт 100 мянга гаруй бүтээл энд байх бөгөөд ихэнх нь үнэгүй. Зургийг татаж нарийн деталийг нь харах эсвэл утсан дээрээ яг тэр хэсгийг нь татаж хадгалж авах гэх мэт боломжуудыг энд олгодог.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн