2021 оны долдугаар сарын 20-ны 20 цагаас долдугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.
Ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Зүүн аймгуудаар /Хэнтий, Сүхбаатар, Дорнод/
Солигдмол үүлтэй. Маргааш өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи секундэд 6-11 метр байна. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Баруун аймгуудаар /Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан/
Мөн солигдмол үүлтэй. Өнөө шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Төвийн аймгуудаар /Төв аймаг, Улаанбаатар хот/
Үүлэрхэг. Маргааш өдөртөө ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэнэ. Агаарын температур шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.
Говийн аймгуудаар /Дундговь, Дорноговь, Өмнөговь, Говьсүмбэр/
Үүлэрхэг. Салхи секундэд 13-15 метр борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Агаарын температур нутгийн зүүн хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус байна.
Мөн агаарын температур шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 5-10 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Орхон голын хөндийгөөр 17-22 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар 29-34 градус дулаан байна.