Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Монголын анхны бүрэн автоматжсан хавдрын эмнэлэг удахгүй ашиглалтад орно

Монголын анхны бүрэн автоматжсан хавдрын эмнэлэг удахгүй ашиглалтад орно
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 22
Манай улсад хортой болон хоргүй хавдрыг оношилж, эмчилдэг улсын хэмжээний ганц эмнэлэг нь Хавдар судлалын үндэсний төв. Тус эмнэлэг нь нийт хүн амын тал хувьд нь л хүрч үйлчлэх хүчин чадалтай учраас хавдар судлалын эмнэлгээр иргэд үйлчлүүлэхэд ачаалал их. Энэхүү ачааллыг хөнгөвчлөх япон стандартын дагуу баригдсан, дэвшилтэт техник, тоног төхөөрөмж бүхий бүрэн автомажсан хавдрын шинэ эмнэлэг удахгүй ашиглалтад ороход бэлэн болжээ.
Тус эмнэлгийн бүтээн байгуулалтыг  iToim агентлаг “Миний Улаанбаатар” буландаа онцолж байсан билээ. Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) хажууд баригдаж буй хавдрын шинэ эмнэлгийн барилгын ажил дуусч, удахгүй Улсын комисст хүлээлгэж өгөх гэж байгаа юм байна. Шинэ эмнэлэгт ажиллах эмч, эмнэлгийн ажиллагсад гадаад бэлтгэгдээд иржээ.
undefined
Ухаалаг программчлал бүхий 300 ортой хавдрын шинэ эмнэлэг
Шинээр баригдаж буй хавдрын эмнэлэг нь нийтдээ 300 ортой хоёр барилгаас бүтэх бөгөөд эхний ээлжид 120 ортой эмнэлэг нь ашиглалтад орох гэж байгаа юм. Харин 180 ортой эмнэлгийг нь ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. Эхний ээлжид ашиглалтад орох 120 ортой хавдрын эмнэлгийн бүх систем нь ухаалаг программчлалтай. Тухайлбал, агааржуулалт, халаалт, хөргүүр, гэрэлтүүлэг, камер, галын систем зэрэг нь нэгдсэн удирдлагын төв нь хянана. Ингэснээр өрөө болон ор болгоны дээр тавьсан агааржуулалтын систем нь орчны агаарыг автоматаар мэдэрч, бохирдсон үед агаарын солилцоо явуулж, халсан үед хөргөж, хөрсөн нөхцөлд халаах горимд шилжих юм байна. Мөн агааржуулалтын систем нь гадна агаарыг гурван давхар шүүлтүүрээр шүүх тул өвлийн улиралд утаатай холбоотой асуудал үүсэхгүй. Үүнээс гадна улсын эмнэлэгт хоёрхон байдаг хийн шугамыг хавдрын шинэ эмнэлэгт тав байхаар шийдсэн байна. Агаар, вакум, хүчилтөрөгч, азотын исэл, нүүрсхүчлийн хийн шугамыг холбожээ. Хийн шугам нэмэгдэх тусам бага зардлаар олон төрлийн хагалгаа хийх орчин сайн бүрддэг юм байна.
Хамгийн гол нь эмнэлгийн коридороор хөгжлийн бэрхшээлтэй иргэн түүртэлгүй явах нөхцөлийг хангаж, хананд нь бариул, түшлэг хийж өгснөөс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан автомат тоноглол бүхий ариун цэврийн өрөө, лифт зэргийг давхар бүрт шийджээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүн энгийн хүнтэй хамт үйлчлүүлэхэд ямар нэг асуудал үүсэхгүй юм байна.
undefined
undefined
undefined
undefined
Шинэ эмнэлэгт жилд 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой
Тус эмнэлгийн амбулатороор өдөртөө 500, жилдээ 150 мянган хүн үйлчлүүлэх боломжтой бол жилдээ 50 мянган хүн хэвтэн эмчлүүлэх боломжтой юм байна. Эмнэлгийн нэг давхарт хүлээн авах, түргэн тусламж, эмийн сан байрлах аж. Харин 2-3 давхарт амбулатор, үзлэгийн хэсэг, дөрвөн давхарт шинжилгээ, таван давхарт мэс заслын өрөө, зургаан давхарт ариутгал халдваржүйлэх хэсэг, долоон давхарт эрчимт эмчилгээний өрөөнүүд байх юм байна. Эрчимт эмчилгээний өрөөнд таван хийн системээ суурилуулжээ. 8-10 давхарт хэвтэн эмчлүүлэгчийн тасаг байх юм байна. Нэг өрөөнд зургаан хүн хэвтэн эмчлүүлэх аж. Хүсвэл VIP өрөө ч сонгож болох юм байна. Зургаан хүн нэг өрөөнд хэвтэхдээ агаар орчны тал дээр ямар нэг санаа зовох шаардлагагүй орчин нөхцөлийг бүрдүүлжээ. Учир нь хэвтэн эмчлүүлэгчийн өрөө нь 50 м.кв буюу нэлээд том, саруулхнаас гадна ор болгоны дээд хэсэгт хүчилтөрөгч систем, өрөөнд нь хөргөлтийн систем байрлуулах юм байна. Эмнэлгийн 11 давхарт ресторан үйлчилгээний газар, 12 давхарт оффис байрлана. Давхар бүрт агаар шүүх төхөөрөмжтэй. Эмнэлэг бүхэлдээ автомажсан учраас хэн нэгэн эмч, сувилагч дуудах шаардлагагүй. Ердөө ганцхан товчлуур дарахад л хангалттай юм байна. Үүнээс гадна хавдрын шинэ эмнэлгээр үйлчлүүлэхдээ иргэд харьяалал харгалзахгүй нийгмийн даатгалаар хөнгөлттэй үйлчлүүлэх боломжтой.
undefined
undefined
undefined
undefined
Ирэх ажил ашиглалтад  орох 180 ортой эмнэлэг нь ашиглалтад орно.  Тус эмнэлэг нь А, В, С гэсэн гурван блок хэсэгтэй. В,С хэсэгт эмчилгээ, үйлчилгээ байх бол А блок нь эмч, ажиллагсдын сургалт, судалгааны орчин байхаар төлөвлөсөн байна. Яаралтай үед эмнэлгийн дээр нисдэг буух боломжтой. Бүтээн байгуулалтаас онцолбол, дотроо усан бассэйнтэй, гурван давхар хүртлээ урсдаг шаттай. Мөн эмнэлгийн бохир зөөх, ариутгасан эд зүйл зөөх, үйлчлүүлэгч явах зэрэг найман төрлийн лифттэй байх аж.
Харин хавдрын шинэ эмнэлэг рүү автомашинаар зорчихдоо хуучин ХСҮТ-ийн замаар эсвэл Натурын замаар явж, эмнэлгийн баруун болон урд талаас орох боломжтой. Авто машинаа 120, 180 ортой эмнэлгийн голын зогсоолд байрлуулж болохоор шийдсэн байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн