Open iToim app
Бүтээгч | 3 мин уншина

Сурвалжлага: Есдүгээр сард анагаахын 3000 оюутан Амгалан дахь шинэ сургууль руу нүүнэ

Сурвалжлага: Есдүгээр сард анагаахын 3000 оюутан Амгалан дахь шинэ сургууль руу нүүнэ
Нийтэлсэн 2018 оны 7 сарын 27
АШУҮИС-ийн шинэ цогцолбор байгуулах төслийн хүрээнд баригдаж байгаа Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль (МАУОУС), Анагаах Ухааны Сургуулийн (АУС) барилга 2018 оны хичээлийн шинэ жилд буюу есдүгээр сарын 1-нд ашиглалтанд орох гэж байна. Тус сургуулиудын бүтээн байгуулалтын ажлыг iToim агентлаг “Миний Улаанбаатар” буландаа онцлохоор сурвалжлах хэсэг Баянзүрх дүүргийн 12-р хороо буюу хуучнаар Ботаникийн цэцэрлэгийн дэргэд баригдаж буй АШУҮИС-ийн шинэ цогцолборыг зорьсон юм.
АШУҮИС-ийн цогцолбор нь хичээлийн байр, сургалтын эмнэлэг, номын сан, соёлын төв, спорт цогцолбор, оюутны дотуур байр болон багш ажилчдын орон сууцаас бүрдэнэ. Энэ нь манай улсын дэлхийн жишигт нийцсэн анхны их сургуулийн цогцолбор хотхон болж байгаа юм. Тус хотхоны барилгаас хамгийн эхэнд буюу 2018 оны 9-10 сард Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль (МАУОУС), Анагаах Ухааны Сургууль (АУС), Монгол-Япон Сургалтын Эмнэлэг ашиглалтанд орно.
undefined
iToim агентлагийн сурвалжлах хэсэг шинэ цогцолборын гадна төмөр хашааны баруун хаалган дээр очиход баригдаж байгаа барилгын цаана нь байрлах цагаан цэнхэр өнгөтэй шинэ сургуулийн байр харагдав. Энэ үед төсөл хариуцан ажиллаж буй АШУҮИС-ийн хангамж үйлчилгээний газрын дарга Ц.Батхуяг биднийг угтан ирж, “шинэ сургуулийн барилгын ажил 98 хувьтай явж байгаа. Одоогоор ханын будаг, гэрэлтүүлэг, шалны хулдаас дэвсэх ажлыг хийж байна” гэсээр сургуулийн хаалгаар дагуулан орсон юм.
Ингээд А блок буюу МАУОУС-иас эхлэн бүтээн байгуулалттай танилцлаа. Сургуулийн төв хаалгаар ороход шинэ барилгаас үнэртдэг будаг, шохой үнэртэхээс гадна хаалга, цонх гээд бүх л зүйл нь шив шинэ гялгар цаастайгаа байв. Тус сургуулийн А блок нь таван давхар бөгөөд 1-3 хүртэлх давхарт уламжлалт анагаах ухааны эмнэлэг байхаар төлөвлөжээ. Нэг давхартаа амбулатори болон эмчилгээний өрөөнүүдтэй. Харин 2, 3 давхарт хэвтэн эмчлүүлэгчдийн өрөө байв. Нэг ээлжинд 60 гаруй үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой. Үйлчлүүлэгчийн өрөө бүр нь дотроо ариун цэврийн өрөө, шүршүүртэй юм байна. Мөн давхарт оюутны цайны газрыг тохижуулж байгаа аж. Хэвтэн эмчлүүлэгчийн зоогийг шилэн лифтээр зөөхөөр төлөвлөжээ. МАУОУС-ийн эмнэлэг нь иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчлэхээс гадна эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөх юм.
undefined
undefined
Харин тус блокийн 4, 5 давхарт оюутнуудын хичээлийн танхим болон арга зүйч багш нарын өрөө байв. Мөн таван давхарт захирлын өрөө, сургуулийн музей, сургалтын алба болон хурлын танхим гаргажээ. Сургуулийн коридор болон хичээлийн танхимуудын хана, шал нь цагаан шаргал өнгөтэй. 4, 5 давхарт байрлах  лекцийн танхимууд нь гүйдэг ханан таславчтай бөгөөд дэлгэмэл үед 80 гаруй оюутан хичээллэх боломжтой. Харин семинарын хичээл орох нэг ангид ойролцоогоор 18-20 хүүхэд хичээллэх боломжтой юм байна.
А блок нь В блок буюу Анагаах Ухааны Сургуультайгаа давхар бүрээр шууд холбогддог. Сургуулийн давхар бүрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ариун цэврийн өрөөтэй.
undefined
undefined
В блок нь зургаан давхар. Нэг давхарт нь оюутны эмнэлзүйн ур чадварын өрөөнүүд байрлана. Түүнээс дээш 2-6  хүртэлх давхруудад хичээлийн танхимүүд байсан юм. Зургаан давхарт тус сургуулийн хамгийн том лекцийн танхим байрладаг. Нэг удаагийн лекцэд 150-180 оюутан суух боломжтой юм байна.
АШУҮИС нь дотроо Анагаах ухааны сургууль, Био анагаахын сургууль, Нүүр ам судлалын сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сувилахуйн сургууль, Эм зүйн сургууль, Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль зэрэг бүрэлдэхүүний болон салбар 10 сургуультай. Үүний хоёр сургууль нь буюу хүний их эмч бэлтгэх Анагаах ухааны сургууль болон Монгол Анагаахын Олон Улсын Сургуулийн 3000 орчим оюутан ирэх есдүгээр сарын 1-нд шинэ байранд хичээллэхэд бэлэн болжээ.
 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн