Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

МИАТ: Шалгалтын явцад тэсрэх бөмбөг илрээгүй учраас хөөрөх зөвшөөрлөө хүсчээ

МИАТ: Шалгалтын явцад тэсрэх бөмбөг илрээгүй учраас хөөрөх зөвшөөрлөө хүсчээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 15
Өнөөдөр Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын төвөөс МИАТ-ийн онгоцонд аюулгүй байдлын үзлэг хийжээ. Гэхдээ ганцхан МИАТ-ийн онгоц биш, KAL-in KE867 аяллын нислэг тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар саатсан байна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигчдын тээш болон онгоцыг шалгах зайлшгүй шаардлага үүссэн учраас тус хоёр чиглэлийн нислэгүүд түр саатсан байна. Харин МИАТ-ээр үйлчлүүлсэн зарим зорчигчид үүссэн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүйгээс болж Инчеоны нисэх буудал дээр утсаараа бичлэг хийх, уурлах, орилох, будимдах зэргээр нэлээд асуудал үүсгэсэн байна. Нислэг саатсан талаар МИАТ ХК-ийн албан ёсны мэдэгдлийг доор дэлгэрэнгүй нийтэллээ.
 
15.55 цаг: Шалгалтын явцад тэсрэх бөмбөг илрээгүй
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягын агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын аюулгүй байдлын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийхэд ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй байна. МИАТ компанийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжүүлэх зөвшөөрлөө авсны үндсэн дээр удахгүй хөөрөх болно.
13.30 цаг: Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 нислэгийн талаар
2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна.
Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээллэх болно.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн