Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Бумдэлгэр, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр нар оролцлоо.
УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр: 100 мянган хүнд тохиолдож байгаа нас баралт 0.5 хувьтай байна. Манай улс нас баралт бага орны тоонд орж байна. Дельта хувилбар дэлхийн бүх улс оронд тархалт өндөр байна. Манай бүс нутагт Ардчилсан Солонгос улсаас бусад улсад бүртгэгдсэн.
Судалгааны үр дүнг ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Бумдэлгэр: Израиль улс Фпайзер вакцинаар гурав дахь тунг хийж байгаа. Фпайзер вакцин дельтагаас 86 хувь хүртэл хамгаалж байгаа талаарх судалгааг өчигдөр танилцуулсан.
Монгол Улс 2020 оноос хойш судалгааны ажлыг хийж явсан. Судалгаа зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг. Гэхдээ нөхцөл байдалтай холбоотой гол үр дүнгүүдийг олон нийтэд танилцуулна. Тодруулбал, 20-29, 30-30, 40-49 50-59 насныханд 90 орчим хувь, 60-аас дээш насныхны 86.5 хувьд нь эсрэг бие үүссэн гэдэг дүн гарсан. Энэ нь олон улсын судалгаатай мөн таарч байгаа. Судалгааны үр дүнгээс харвал Монгол Улсад хийгдсэн вакцинууд эсрэг биеийн титрийг үүсгэж байна.
1. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоц тархвар зүйн судалгаа
34500 хүнийг хамруулан санамсаргүй түүврийн аргаар өвчлөл, нас баралт ямар байна вэ гэдгийг судалж үзсэн. Үүнийг Э.Тэмүүлэн доктор хийсэн. Монгол Улсад хийж байгаа нийт вакцины үр нөлөө 2020 оны долдугаар сарын байдлаар нэг тунтай хүнд 33, 2 тунгаа авсан бол 72 хувьтай байна.
2. Эсрэг биеийн титрийн судалгаа
ХӨСҮТ дээр хийсэн эсрэг биеийн титрийг судлах судалгаа байна. 2 дугаар тунгаас хойш 14-45 хоногт дархлаа 91.78 хувьд эсрэг бие үүссэн байна. Ковид
3. Дархлаа сэдээх тунгийн урьдчилсан дүн