Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо

Монгол Улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо
Нийтэлсэн 2020 оны 7 сарын 2
11.35 цаг
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэллээ. Санал хураалт явуулахад 71 гишүүний 70 нь дэмжиж У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. 
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо дөнгөж сая хуралдаж Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 
Хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжив. 10.00 цагт чуулганы хуралдаан эхэлж Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэнэ. 
Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд
1.Амгалангийн Адъяасүрэн
2.Ёндонпэрэнлэйн Баатарбилэг
3.Сүхбаатарын Батболд
4.Жамбын Батсуурь
5.Сандагийн Бямбацогт
6.Жамбалын Ганбаатар
7.Гочоогийн Ганболд
8.Гомбожавын Занданшатар
9.Жамъянгийн Мөнхбат
10.Цэндийн Мөнх-Оргил
11.Хишгээгийн Нямбаатар
12.Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ
13.Бөхчулууны Пүрэвдорж
14.Долгорсүрэнгийн Сумъяабазар
15.Жамъянхорлоогийн Сүхбаатар
16.Дуламдоржийн Тогтохсүрэн
17.Ухнаагийн Хүрэлсүх
18.Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
19.Нямаагийн Энхболд
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн