Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот бороо хур ихтэй байна. Түр зуур, хэсэг хугацаанд бороо ороход Улаанбаатар хотын зарим хэсэг, тэр дундаа Төв талбайн зүүн тал хүн явахад хүндрэлтэй усаар дүүрдэг болоод удаж байна. Ус зайлуулах хоолой байгаа хэдий ч зам тэр чигтээ усанд автлаа.