Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Өсвөр үе, залуучуудын дугуйн улсын аваргууд тодорлоо

Өсвөр үе, залуучуудын дугуйн улсын аваргууд тодорлоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 7 сарын 8
Монголын дугуйн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит Засмал замын дугуйн 2019 оны өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болж, шилдгүүдээ тодрууллаа. Нийт 5 төрөлд 9 байгууллагын 42 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорив.
Тэмцээний бөөн төрлийн нэгдүгээр гарааны 30 км буюу 13-14 насны төрөлд Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн сурагч Э.Энхчимэг, 13-14 насны хөвгүүдийн төрөлд Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин Г.Даваамэнд, 15-16 насны охидын төрөлд Төв аймгийн тамирчин Г.Номин-Эрдэнэ нар түрүүлж, алтан медаль хүртлээ. Харин бөөн төрлийн 3 дугаар гарааны 50 км буюу 15-16 насны хөвгүүдийн төрөлд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Г.Энхсайхан, 17-18 насны охидын төрөлд Аттила клубын тамирчин Ж.Анужин нар эхний байрыг эзэлж, аваргаар тодорсон байна.
Тэмцээн ганцаарчилсан төрлийн 1 дүгээр гарааны 15 км буюу 13-14 насны охидын уралдаанаар үргэлжилсэн бөгөөд тус төрлийн алтан медалийг Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин Б.Чулуунсувд, 13-14 насны хөвгүүдийн төрлийн алтан медалийг Сүхбаатар аймгийн “Шилийн богд” клубын тамирчин Г.Даваамэнд нар хүртэв. Ганцаарчилсан төрлийн 1 дүгээр гарааны 15 км буюу 15-16 насны охидын уралдаанд нийт 10 орчим тамирчин өрсөлдсөнөөс Төв аймгийн тамирчин Г.Номин-Эрдэнэ түрүүлсэн бол 15-16 насны хөвгүүдийн төрөлд Сонгинохайрхан дүүргийн тамирчин Г.Энхсайхан хошуучилж, алтан медалийн эзэн боллоо.
2019 оны Засмал замын дугуйн бага нас, өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлийн 2 дугаар гарааны 17-18 насны охидын төрөлд “Аттила” клубын тамирчин Ж.Анужин түрүүлсэн бол 17-18 насны хөвгүүдийн төрлийн тэргүүн байранд  Сонгинохайрхан дүүргийн тамирчин Б.Амартүвшин орж, алтан медалийн эзэн боллоо.
Өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай уралдаж, алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдыг мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан байна. Мөн тэмцээний үеэр Сонгинохайрхан дүүргийн залуу тамирчин Г.Энхсайханд спортын мастерын цол зэргийг гардуулан олгожээ.
Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тус тэмцээнд амжилт гаргасан тамирчид БНСУ-д болох олон өдрийн тэмцээнд оролцох эрхтэй болж буй аж.
undefined
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн