Open iToim app
Эрүүл монгол | 5 мин уншина

Зөвлөмж: Дархлаажуулалт ба вакцин аюулгүй юу

Зөвлөмж: Дархлаажуулалт ба вакцин аюулгүй юу
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 25
Дархлаажуулалт ба вакцины аюулгүй байдлын талаарх иргэдийн дунд түгээмэл гардаг асуултад мэргэжилтнүүд ингэж хариулжээ.
-Эрүүл ахуй, ариун цэвэр, усан хангамж сайжирсан өнөө цагт вакцинжуулалт өмнөх шигээ ач холбогдолтой хэвээр байх уу?
-Эрүүл ахуй, ариун цэвэр, усан хангамж, хүнс тэжээл дангаараа халдварт өвчний тархалтыг таслан зогсоож чадахгүй учраас вакцин бол зайлшгүй шаардлагатай.
Хэрэв бид дархлаажуулалтын хамралт буюу хүн амын дархлал тогтцыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэгдэх боломжтой өвчнүүд дахин сэргэх аюултай. Хэдийгээр эрүүл ахуй, ариун цэвэр, усан хангамж сайжран халдварт өвчнөөс сэргийлэгдэх нөхцөл боломж бүрдсэн ч гэсэн олон тооны халдварт өвчнүүд дан ганц үүнээс хамааралгүйгээр дамжин халдварладаг. Хэрэв хүмүүс вакцинд хамрагдахгүй байвал, хөхүүл ханиад, халдварт саа, -
-Вакцин аюулгүй юу?
-Вакцин бол аюулгүй. Практикт хэрэглэгдэх зөвшөөрөл өгөхөөс өмнө аливаа вакцины чанар, аюулгүй байдлыг нь туршилт шинжилгээний олон шат дамжлага дамжуулан нягтлан магадлаж, улмаар зах зээлд гарсных нь дараа ч гэсэн чанарын хяналтыг тогтмол давтамжтай хийдэг. Мөн түүнчлэн тухайн вакцинтай холбоотой гарсан аливаа урвал, гаж нөлөөг судлаачид олон төрлийн мэдээллийн эх үүсвэр ашиглан байнга хянаж байдаг. Вакцины урвалын дийлэнх нь тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн явцтай эсвэл түр зуурын шинжтэй байдаг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох бөгөөд энэ үед тухайн тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг.
Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал: халдварт саагийн вирүс нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчин бол энцефалит ба сохрол үүсгэнэ, тарилгатай халдварт зарим өвчнүүд үхэлд хүргэх хэмжээний аюултай. Вакцины шалтгаант өвчлөл, эндэгдэл ховор тохиолддог хэдий ч вакцинжуулалтын ач холбогдол нь эрсдэлтэйгээ харьцуулахад маш өчүүхэн бөгөөд вакцинаар сэргийлэх боломжгүй олон өвчин эмгэг, үхэл эндэгдэлд хүн төрөлхтөн нэрвэгдсээр байгаа билээ.
-Вакцины дараах дархлаа нь өвдсөний дараах дархлаанаас хүчтэй юу?
-Вакцин нь дархлааны тогтолцоог өдөөж, байгаль дээрх өвчин үүсгэгчтэй ижил төрлийн дархлааны хариу урвалыг бий болгодог, ингэхдээ тариулсан хүнийг өвчлүүлэхгүй эсвэл тухайн өвчний хүндрэлийг үүсгэлгүйгээр дархлаа тогтоодог онцлогтой.
Ер нь бол байгаль дээрх өвчин үүсгэгчээр өвчилсний дараа дархлаа тогтоно гэдэг нь Хиб нянгаар өвчилсний дараа тодорхой үгдрэл хүндрэл гардаг, улаануудын вирүс төрөлхийн гаж хөгжил үүсгэдэг, гепатитын В вирүс элэгний хавдарт хүргэдэг, улаанбурхан өвчин үхэлд хүргэдэг гэдэгтэй ижил хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт билээ.
-Миний эргэн тойрон, эсвэл манай улс оронд байдаггүй өвчний эсрэг вакциныг би хийлгэх шаардлагатай юу?
-Зарим төрлийн тарилгатай халдварт өвчнүүд дэлхийн дийлэнх улс орнуудад тохиолдохоо больсон ч гэсэн, тухайн өвчний үүсгэгчид тодорхой нутаг дэвсгэр, бүс нутгуудад байсан хэвээр байна. Худалдаа наймаа, аялал жуулчлалаар өөр хоорондоо нягт холбогдсон өнөө цагт тэдгээр өвчин үүсгэгч нар газар зүйн хил хязгаарыг даван туулж, тухайн өвчний эсрэг дархлаагүй хүнийг өвчлүүлэх бүрэн боломжтой.
Вакцинд хамрагдахын хоёр үндсэн шалтгаан бол өөрсдийгөө хамгаалах, өөрийн эргэн тойронд байгаа хүмүүсийг хамгаалах явдал билээ. Дархлаажуулалтын хөтөлбөр амжилттай хэрэгжих эсэх нь бүх нийтийн сайн сайхны төлөө хүн бүрийн оруулж буй хувь нэмэр, хамтын ажиллагаанаас хамааралтай. Аливаа өвчний тархалтыг таслан зогсоохыг бид бусдаас шаардалгүйгээр, харин өөрсдийн хийж чадах зүйлээ хийж байх нь зүйтэй.
-Хүүхдэд нэгээс олон вакцин нэг дор хийж болох уу?
-Хүүхдэд нэгээс олон тооны вакциныг ижил цаг хугацаанд тарихад түүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг шинжлэх ухаан нотолсон байдаг. Ер нь бол хүүхдүүд дархлааны тогтолцоотой харилцан үйлчлэлцэж байдаг хэдэн зуун гадны биетийн нөлөөнд өдөр тутам өртөж байдаг. Хоол хүнс идэх энгийн мөчид ч гэсэн шинэ төрлийн харь биет хүний бие махбодь руу орж байдаг, хэвийн үед ч гэсэн хүний ам хамрын хөндийд олон тооны нян, бичил биетнүүд амьдарч байдаг билээ. Ханиад, хоолойн өвдөлт үүсгэдэг гадны харь биетийн тоо хэмжээ нь вакцины найрлага дахь харь биетийн тоо хэмжээнээс хамаагүй их хэмжээтэй байдаг.
Нэг дор хэд хэдэн вакциныг зэрэг тарих нь эмчид үзүүлэх давтамжийг бууруулж, улмаар цаг хугацаа хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой. Мөн түүнчлэн хатгалтын тоог цөөрүүлснээр хүүхдэд үзүүлэх таагүй мэдрэмжийг бууруулна. Вакцинжуулалтаас үүдэлтэй өвдөлтийг намдаах хэд хэдэн арга замуудыг ч бас хэрэгжүүлж болно.
-Вакцинд хамрагдсанаар би томуу өвчнөөс хамгаалагдах уу?
-Томуу бол жил тутам 300,000-500,000 хүнийг үхэлд хүргэдэг ноцтой өвчин юм. Жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд, өндөр настан, багтраа, зүрх судасны эмгэг зэрэг архаг хууч өвчтэй хүмүүс томуугаар өвчлөх, нас барах өндөр эрсдэлтэй байдаг. Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулснаар төрөх хүүхэд нь ч мөн томуу өвчний халдвараас хамгаалагддаг (одоогийн байдлаар 6 сараас доош насны хүүхдэд зориулсан томуугийн вакцин хараахан бүтээгдээгүй байна)
Улирлын томуугийн вакцин нь томуугийн вирүсийн тухайн улиралд зонхилон эргэлдэж буй 3 хүрээний эсрэг дархлаа тогтоодог. Томуугийн вакцин нь сүүлийн жар гаруй жилийн хугацаанд хэрэглэгдэж байгаа бөгөөд томуугаар өвдөх, томуугийн халдварыг бусдад тараах үйл явцыг бууруулахад чиглэсэн шилдэг арга зам юм. Томуугаас сэргийлнэ гэдэг бол эрүүл нэмэлт мэндийн зардал, хөдөлмөрийн чадвар алдалт, ажил сургуулиас хоцрох хоцрогдлоос сэргийлнэ гэсэн үг юм.
-Вакцины найрлаганд ямар бодисууд багтдаг вэ?
-Тиомерсал бол мөнгөн ус агуулсан органик бодис бөгөөд зарим төрлийн вакцины найрлаганд хадгалагч бодисын үүргээр ордог. Энэ бол олон цэнт вакцины найрлаганд хамгийн өргөн хэрэглэгддэг, аюулгүй гэдэг нь нэгэнтээ бүрэн нотлогдсон вакцины бүрэлдэхүүн хэсэг юм. Вакцины найрлаганд агуулагдаж буй теомерсалын тоо хэмжээ нь эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг илтгэсэн ямар нэгэн нотолгоо одоогийн байдлаар байхгүй байна.
-Вакцин ба аутизм өвчний хооронд холбоо хамаарал бий эсэх?
-Улаанбурхан-Гахайн хавдар-Улаанууд өвчний эсрэг (УГУ) вакцин нь аутизм өвчин үүсгэдэг байж болзошгүй гэдэг асуудлыг хөндөж, 1998 онд нийтлэгдсэн нэгэн судалгаа нь хожмоо хуурамч буюу луйврын шинж чанартай байсан нь тогтоогдсон билээ. Улмаар тухайн өгүүллийг нийтэлсэн сэтгүүл уг өгүүллийг эргүүлэн татсан байдаг. Гэсэн хэдий ч харамсалтай нь тэрхүү өгүүлэл тухайн үедээ олон нийтийг маш ноцтой цочролд оруулж, улмаар дархлаажуулалтын хамралт эрс бууран, дээрх өвчнүүдийн дэгдэлтүүд ар араасаа цувран гарсан. УГУ вакцин ба аутизм өвчний хооронд холбоо хамаарал байгааг илтгэсэн нотолгоо байхгүй.
Эх сурвалж: https://www.who.int
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн