Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

‘BFR’ хөлөг Ангараг гараг руу 2019 онд хөөрнө

‘BFR’ хөлөг Ангараг гараг руу 2019 онд хөөрнө
Нийтэлсэн 2018 оны 3 сарын 12
SpaceX компанийн захирал Элон Маск өчигдөр өгсөн ярилцлагынхаа үеэр “Ангараг гараг руу хөөрөх эхний хөлөг ирэх 2019 оны хоёрдугаар хагас гэхэд бэлэн болно” хэмээн өгүүлжээ. SpaceX-ын төлөвлөгөөгөөр бол “BFR буюу Big Falcon Rocket” хөлөг  эхний ээлжид Ангараг гараг руу  туршилтын богино нислэг үйлдэх гэнэ.
SpaceX-ын инженерүүд “BFR” хөлөгт  маш өндөр хурдны хэд хэдэн хөдөлгүүр, хурдасгуураар тоноглогдсон бөгөөд Хонг Конг, Нью Йорк хоёрын хооронд гучин минут нисээд л хүрэх чадалтай аж.
Элоны хэлснээр BFR Ангарагт 2022 он гэхэд хүрч, газардах бөгөөд эхний удаа ачаа тээвэрлэх гэнэ. Хэрвээ эхний нислэг амжилттай газардвал дараа дараагийн нислэгийн богино хугацаанд, зорчигчдын хамт үйлдэх бөгөөд Элон өөрийн  хүн төрөлхтнийг  улаан гарагт мөрөөдлөө биелүүлж, Ангараг гарагийн анхны иргэн болох аж.
SpaceX компани өнгөрсөн сард дэлхийн хамгийн хүчирхэг сансрын хөлөг “Falcon Heavy”-г  амжилттай хөөргөөд буй билээ.
Эх сурвалж: CNN
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн