Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Менделсон: Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс янжуураа ууран гаансаар орлуулах нь зүйтэй

Менделсон: Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс янжуураа ууран гаансаар орлуулах нь зүйтэй
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 2
Дэлхий нийтийн тамхины хэрэглээ өөрчлөгдөж, эрүүл мэндэд илүү хор багатай бүтээгдэхүүн хэрэглэдэг болсонтой холбогдуулан Их Британийн парламентын гишүүнээр 36 жил ажиллаж байсан улс төрч Кэвин Байрон мэдээлэл хийлээ. Түүнийг “Тамхигүй маргаашийн төлөө” ТББ урьж авч ирсэн байна. Кэвин Байрон нь улс төрд ажиллаж байх хугацаандаа тамхины сурталчилгааг хориглох, олон нийтийн газар тамхилахгүй байх зэрэг асуудлыг хамгийн их хөндөж, хууль батлуулж чадсан бөгөөд эзэн хааны эмч нарын коллежид тамхины эсрэг албанд ажиллаж байжээ.
Тэрээр “Би тамхидалтын эсрэг 33 жил ажилласан. 1993 онд тамхидалтын сурталчилгааг хорих хуулийн төсөл өргөн барьсан ч дэмжигдээгүй. Гэхдээ тамхины хор уршгаас үүдэн эрүүл мэнд, амь насаараа хохирч байсан хүмүүс миний эргэн тойронд байсан учраас би зогсоогүй. Тиймээс хуулийн төслөө батлуулж улс даяар мөрдөх болсон. Ингэснээр одоогийн байдлаар Их Британийн тамхичдын тоо зургаан саяд хүрсэн. Жил бүр энэ тоо буурсан. Тамхины тухай хуулиар хариуцлагыг чангатгавал иргэд эрүүл мэнддээ анхаарна. Үүнд Засгийн газраас гадна иргэдийн оролцоо чухал байдаг.
Жилд 74 мянган хүн тамхидалтаас болж эрт нас барж байна гэх судалгаа бий. Английн үндэсний эрүүл мэндийн агентлагийн судалгаагаар жилд хагас сая хүн тамхитай холбоотой онош авч эмчлүүлж байгаа. Татвар төлөгчид жил бүр тамхичдыг эмчлэхэд 2.5 тэрбум паундыг зарцуулдаг. Хууль батлагдсанаар Их Британийн хүн амын 15 хувь нь тамхи татдаг болж буурсан.  Гэвч нийгэм, эдийн засгийн доод давхаргынхан 20 гаруй хувийг эзэлж байна. Английн чинээлэг иргэдэд тамхидалтын түвшин 6-7 хувьтай байдаг” гэлээ.
undefined
Доктор, академич Менделсон хэлэхдээ “Би тамхины эсрэг 40 жил тэмцэж байна. Нийгэм эрүүл мэндийн талаас 40 жил ажиллахдаа үүнээс болж хорт хавдар үүсэж байна гэдгийг тогтоож байсан. Урьдчилан сэргийлэх боломжтой өвчнөөр өөд болохыг олон улаа харлаа. Янжуур тамхи хамгийн хор хөнөөлтэй бүтээгдэхүүний нэг. Тогтмол тамхи татдаг гурван хүний хоёр нь эрт хорвоог орхидог гэх судалгаа ч бий. Тиймээс дэлхий нийтээрээ тамхинаас гарах бүх төрлийн бүтээгдэхүүнийг судлах хэрэгтэй. Ихэнх бүтээгдэхүүн нь аюулгүй, улс орнуудад түгээмэл, үр дүн нь батлагдсан, эрдэмтдийн судалгаа үндэслэлтэй байдаг. Тиймээс эрдэмтдийн нотолж тогтоосон бүтээгдэхүүнийг янжуур тамхины оронд орлуулан хэрэглэж утаат тамхинаас татгалзах хэрэгтэй. Ингэснээр тамхинаас үүдэлтэй гурван хүн тутмын хоёр нь эрүүл мэнд, амь насаараа хохирч буй тохиолдлыг багасгах юм. Харамсалтай нь янжуур тамхины хэрэглээг бууруулах зорилготой бүтээгдэхүүний талаар маш их буруу мэдээлэл нийгэмд тархсан байна.
Тамхинаас гарах хүсэлтэй хүмүүс янжуур тамхийг өөр бүтээгдэхүүнээр сольж хэрэглэх нь зүйтэй. Үүнд ууран гаанс буюу электрон тамхины төрөл зүйлүүд орж байгаа. Электрон тамхи нь никотины хүргэлтийн системүүд нь янжуур тамхинаас 90-95 хувийн бага байна гэх судалгаа гарсан. Янжуураас тамхинаас аюулгүй сонголт гэсэн үг юм. Гэхдээ ууран гаансыг зохицуулалтгүйгээр оруулж болохгүй, зохицуулалт хэрэгтэй” гэлээ.
"Тамхигүй Маргаашийн төлөө” ТББ-ын тэргүүн н.Эрхэмбаяр:  Насанд хүрээгүй хүүхдэд тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүн зарсан бол тусгай зөвшөөрлийг нь цуцалж, торгуулийг өндөр тавьдаг. Манай улс урд хоёр хөрштэй харьцуулахад янжуур тамхины татвар хоёр дахин бага байна. Бага насны хүүхэд өөрөө шууд худалдаад авахад боломжгүй болгож, үнийг нь ч нэмэх хэрэгтэй гэсэн юм.

Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн