Ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургууль 2021-2022 оны хичээлийн жилд ахлах сургуулийн 10, 11-р ангиуддаа нэмэлт элсэлт авахаар болжээ.Элсүүлэх сурагчийн тоо хязгаартай бөгөөд 10-р ангид 25 сурагч, 11-р ангид 15 сурагч элсүүлэх юм байна. Бүртгэл 2021 оны зурдугаар сарын 1, 2, 3, 4-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энд хаягаар орж цахимаар бүртгүүлэх аж.Шинэ Монгол Харүмафүжи сургууль нь төгсөгчдөө олон улсад сургахад түлхүү анхаардаг төдийгүй дотоодын болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдгаараа давуу талтай. Ялангуяа Япон улсад суралцах төгсөгчид тус улсын Засгийн газрын тэтгэлэг болон хамтын ажиллагаатай сургуулиуд, Ротари клубын тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой байдаг билээ.