УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ татгалзах хүсэлтээ өнөөдөр УИХ-ын даргад барилаа. Тэрээр “Д.Гантулга миний бие зөвхөн хувь хүний үүднээс шийдвэр гаргах боломжгүйн учраас энэхүү шийдвэрийг гаргах гэж урт хугацаа зарцууллаа. Итгэж дэмжсэн сонгогчид, гэр бүлийнхэн, найз нөхөд хань ижил, нэг танхимын УИХ-ын гишүүдээсээ уучлал хүсэж байна. Мөн улс төрийн золиос болж энэ хэрэгт нэр нь холбогдсон Ч.Наранзаяа, Ч.Саранзаяа гэх бүсгүйчүүдийн өмнөөс харамсаж буйгаа илэрхийлье. Манай улсад үнэн мөн гэж байдаг бол би үнэн мөнийг олж, улс төрийн золиос болсон гэдгээ батлах болно. Иймд УИХ-ын гишүүнээс эрхээс түдгэлзэх биш чөлөөлөгдөх хүсэлтээ өөрийн биеэр УИХ-ын даргад өргөн барьж байна хэмээн мэдэгдэв.