Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

Томоохон сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ

Томоохон сүлжээ дэлгүүрүүд бараа бүтээгдэхүүний үнээ нэмэхгүй гэдгээ мэдэгдлээ
Нийтэлсэн 2020 оны 2 сарын 17
Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор төр засгаас тодорхой арга хэмжээг авч ажиллаж байгаа. Хятад улстай хиллэдэг хилийн боомтын хөдөлгөөнийг хязгаарлаж, агаарын нислэгийг зогсоогоод байгаа билээ.
Шинэ төрлийн вирусийн тархалт өндөр байгаатай холбоотойгоор бараа бүтээгдэхүүн хомсдох, үнэ өсөх нөхцөл бүрдээгүй, цаашдаа үнээ нэмэхгүй талаараа Монголын хамгийн том дөрвөн сүлжээ дэлгүүр хамтран мэдэгдэл гаргасан байна. Тэд мэдэгдэлдээ "Бараа бүтээгдэхүүн, хүнсний нөөц хангалттай байгаа бөгөөд хомсдох эрсдэл үүсээгүй. Тиймээс  бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор өсөх нөхцөл үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэлээ. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн