Open iToim app
Спорт | 1 мин уншина

М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо

М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 11 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимп, тив, дэлхийн наадамд амжилт гаргасан тамирчид, дасгалжуулагч нарыг төрийн дээд одон медалиар шагналаа. Ерөнхийлөгчийн зарлигаар МУГТ, “Токио 2020” олимпын наадмын хүрэл медальт М.Уранцэцэгийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. 
М.Уранцэцэг нь жүдо бөхийн спортоор 15 настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө тив, дэлхийн зэрэглэлийн шилдэг тамирчин болж чадсан билээ. Тэрээр Их дуулга, гран при, дэлхийн цомын тэмцээнээс хамгийн олон буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн үзүүлэлтээр дэлхийн дээд амжилтыг бүртгэдэг Гиннессийн номонд бичигдсэн юм.
Мөнхбатын Уранцэцэг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг жингийн 2013 оны Дэлхийн аварга, 2017 оны ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, 2012 оны Ази тивийн аварга, 2009, 2013 оны ААШТ-ий хошой хүрэл медальт, 2021 онд Токиогийн олимпоос хүрэл медалийг тус тус хүртэж, эх орныхоо нэрийг мандуулсан юм. 
 
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн