Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Өнгөөр таны сэтгэл зүй, зан төрхийг шинжихүй

undefined
Хүний амьдралын ээлжлэн өнгөрөх өдрүүд олон янзын өнгөөр дүрслэгддэг. Сэтгэл санааны тайван байдал, амьдралаас авч буй сайхан мэдрэмжүүд, сэтгэлд хоногшсон дурсамж гээд бүхий л зүйл өнгөтэй холбогдон ой санамжид үлдэж, дурсагдана.
Өнгийг МЭӨ 1550-аад онд эртний Египетэд судалж байсан бол 2000 жилийн тэртээ Хятадад судалж байжээ. Өнгө юуг илэрхийлж байдаг талаар мэдээллийг хүргэж байна.
-Улаан өнгө нь хүч чадал, урам зоригтой яг л дүрэлзэн асаж байгаа гал мэт шийдэмгий байдлыг сэтгэл зүйд үүсгэдэг. Гал халуун  хайрын бэлгэдэл төдийгүй идэх дур хүслийг төрүүлдэг.
Иймд дэлхийн томоохон хүнс үйлдвэрлэгч фирмүүд жишээ нь, кока кола сурталчилгаандаа улаан өнгийг хэрэглэдэг.
Өдөр тутмын амьдралд төдийлөн тохиромжтой бус хөөрлийн гармон өдөөдөг гэдгийг санахад илүүдэхгүй.
-Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг.
Дээрх өнгийг өдөр тутмын хувцаслалтын үндсэн өнгө болгон сонгох нь элбэг. Үүнээс гадна байгууллагын дүрэмт хувцасны өнгө болгон хэрэглэвэл харилцагчдад амар тайван, итгэл найдвар, ёс зүйтэй сэтгэл зүйг бүрдүүлдэг байна. 
-Хар өнгө хүч чадал, хүсэл тэмүүлэл, эр зоригийг илэрхийлнэ. Эрдэмтэн Эйнштен анхаарлаа төвлөрүүлж сайн ажиллахын тулд хар хөшигтэй өрөөнд сууж бүтээлээ туурвидаг байжээ.
Тус өнгийг хэрэглэх талаар өгүүлэх нь илүүц биз. Цэвэр цэмцгэр өөртөө илтгэлтэй алхахад чинь хамгийн сайн сонголт. Байгууллагын брэнд өнгө болон албан тасалгаанд бусад өнгөтэй төгс зохицдог.
-Цагаан  өнгө нь аливаа юмс үзэгдлийн дотоод мөн чанарыг илтгэнэ, энгийн хэрнээ сэвгүй ариун сэтгэлийг бэлэгддэг. Сэтгэл зүйд тогтвортой бөгөөд итгэлтэй сэдэл төрүүлдэг.  Мөн л цагаан өнгөнийг хэрэглэх талаар зөвлөх нь илүүц. Гол нь сонгодог.
-Ногоон өнгө нь итгэл найдвар, амьдрал, өсөлтийн өнгө юм. Тус өнгө нь эрх тэгш байдал, зохицол, залуу нас, итгэл найдвар, тогтвортой аз жаргалыг бэлгэддэг. Иймд ногоон өнгөтэй ойр байж өдөр тутмынхаа амьдралд байгалтай ойр байж, хүнсний ногоон ногоо илүү хэрэглэж, ногоон цай ууж, гэртээ байгалийн зураг өлгөж, цэцэг тарьж болж өгвөл хүүхдийн өрөөг ногоон өнцгөөр тохижуулаарай. Ногоон өнгөтэй ойр өссөн хүүхэд  илүү энэрэнгүй, зоригтой, тэвчээртэй хүн болдог байна.
-Шар өнгө аз жаргал, баяр баясгалангийн сэрэл үүсгэдэг.  Өөртөө итгэлтэй, өөдрөг байдлыг бэлгэдхээс гадна нөхөрсөг, эрч хүчтэй харагдуулдаг.  Тус өнгө нь 2019 оны зуны трэнд өнгө байсныг бид мэднэ. Өөртөө итгэлтэй, чөлөөт загварыг бүрдүүлэхийг хүсвэл нарны өнгө үргэлж зөв сонголт байх болно.
-Нил ягаан өнгө нь хөх өнгөний тогтвортой байдал, улаан өнгөний хүчтэй энергийг хослуулсан байдаг бөгөөд алсын хараатай, амбицтай, зорилготойгоос гадан  сүр жавхлантай, үнэнч, тансаг байдлыг илэрхийлдэг.
Дээрх өнгө нь ажил хэрэгч өнгө бөгөөд албан тасалгаагаа тохижуулахад ажилтан болон харилцагчдад тань эрч хүчтэй, үнэнч, тогтвортой байх сэтгэл зүйг бүрдүүлнэ.
-Улбар шар өнгө шар өнгөний өөдрөг улаан өнгөний эрч хүчийг агуулсан тул сэтгэл зүйд тэсрэлт үүсгэдэг. Мөн элбэг дэлбэг, хүсэл эрмэлзэлийг илэрхийлдэг. Иймд бусдаас содон харагдах эсвэл анхлан бизнес эрхэлж буй бол дээр өнгө танд бусдын анхаарлыг татаад тусална.
-Бор энэ өнгө нь хүйтэн мэдрэмжийг төрүүлдэг. Туршилтаар хүнд яарах, тэвдэх сэтгэл төрүүлдэг нь батлагджээ. Мөн бусад өнгийг тодотгож өгдөг.
Иймээс бусад өнгөнөөс уйдаахгүй байх зорилгоор ашиглаж болно. Мөн хоолны бизнес эрхлэхээр зэхэж буй бол тус өнгийг зөвлөж байна. Учир нь хүн амтанаас маш амархан уйддаг.
Цайвар ягаан тайвшрах сэтгэл төрүүлдгээрээ бусад өнгөнөөс ялгаатай. Цайвар ягаан өнгийн хувцас өмссөн хүмүүс эелдэг уяхан харилцаатай байдаг. Бусадад дотно таатай мэдрэмж үүсгэхийг хүсвэл дээрх өнгийг орчин тойрон болон өөртөө бүрдүүлээрэй.
Туслах сэтгэл зүйч: Н. Сарангэрэл
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн