Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргах хөтөлбөрийг боловсруулж дуусжээ

2-12 хүртэлх насны хүүхдийн шүдний эмчилгээний зардлыг ЭМД-ын сангаас гаргах хөтөлбөрийг боловсруулж дуусжээ
Нийтэлсэн 2018 оны 8 сарын 9
Засгийн газрын долдугаар сарын 9-ний хуралдаанаар 2-12 хүртэлх насны хүүхдийг амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, эмчлэхэд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” арга хэмжээг таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хэлэлцсэн юм. Ингэхдээ тус арга хэмжээг хөтөлбөр болгон хэрэгжүүлэхээр болж, буцаасан юм.
Эрүүл мэндийн яам хөтөлбөрийг боловсруулж дуусчээ. Одоогийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар батлагдахыг хүлээж байгаа юм байна. Хөтөлбөр батлагдвал 2-12 хүртэлх настай хүүхэд төрийн өмчийн болон ЭМДС-ийн журам хангаж, шалгуурт тэнцсэн хувийн хэвшлийн шүдний эмнэлэгт шүдээ үзүүлж, эмчилгээ хийлгэсэн төлбөрийг ЭМДС-гаас гаргах юм.
Манай улсад 2-12 настай 725.635 хүүхэд байдаг аж. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувь байна. Нийт хүүхдийн 70 гаруй хувь шүдний өвчлөлтэй гэсэн статистикийг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих, хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь болон амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдог байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн