Төв талбайд өнөөдөр 29 дэх удаагийн номын баяр эхэлж байна. Энэ удаагийн номын баяр нь "Илүү их уншъя" уриан явагдах бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байна.
Уншигч та гурван өдөр болох номын баярыг зорьсноор шинэхэн гарсан болон олдоц муутай номнуудыг хямдралтай үнээр нэг дороос худалдан авах боломжтой. Тухайлбал, “Анд” хэвлэлийн газар хүүхдийн болон уран зохиолын 100 гаруй нэр төрлийн бүтээлээр оролцож байгаа бол "Тагтаа паблишинг" асрын бүх ном 30 хүртэл хувиар хямдралтай, "Монсудар" хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг номууд 10-50 хувь, "Болор судар" хэвлэлийн газрын бүх ном 20 хувь хямдралтай, сонгогдсон зарим ном 1+1 урамшуулалтай зарагдаж байгааг дуулгая.
Мөн үүнээс гадна гэрэл зургийн үзэсгэлэн, шинэ номын нээлт, түр номын сан ажиллаж, эцэг эхчүүдэд ном сонгох зөвлөгөө өгөх юм.