Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

ФОТО: Андлалын хөшөөний буурин дээр 'Тэнгэрийн андлал' сүндэрлэлээ

ФОТО: Андлалын хөшөөний буурин дээр 'Тэнгэрийн андлал' сүндэрлэлээ
Нийтэлсэн 2021 оны 10 сарын 27
Хэнтий аймгийн Батноров суманд "Андлалын өргөө" цогцолбор барихаар 1.9 тэрбум төгрөг төсөвлөж, ажил нь эхэлсэн ч зохиогчийн эрхийн маргаанаар барилгын ажлыг зогсоож, нураагаад байсан. Тэгвэл иргэдийн хандиваар Андлалын өргөөний суурин дээр хоёр сарын дотор шинэ Андлалын өргөөг байгуулжээ. 
Тэмүүжин Боорчи нарын анд барилцсан газрыг "Хөхүүрийн хөндий" хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Тэгвэл Андлалын өргөөг энэ хөндийн уулын хэвлийд аль болох нөмөртэй газар сонгож барьжээ. Мөн Андлалын хөшөөгөөр Монгол морьтон соёлыг дэлгэрүүлж шинэчлэх санааг эхлүүлсэн байна. Тухайлбал Андлалын хөшөөг тойрсон морины найман зан үйлийн байгууламж байх аж. Боржигон чулуун сийлбэрт ерөөл магтаал, морины холбогдолтой зан үйлийн үгс бичигдэж, морины уяа байгуулах юм байна. 
Цусан тангараг буюу Монгол цэргийн тангарагийг Монголбичгээр бичсэн байна. Эзэн сан буюу Чингис хааны сан тахилга бичигдэнэ. Мөн Тэнгэрийн салхи буюу 700 жил болж байгаа цэргийн дууны үг бичигдэх аж.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн