Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

ЗТХЯ: Замын-Үүдэд ачаа тээврийн үнэ буурч, 3-3.5 сая төгрөг болсон

ЗТХЯ: Замын-Үүдэд ачаа тээврийн үнэ буурч, 3-3.5 сая төгрөг  болсон
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 18
Замын-Үүдийн авто замын боомт, ачаа тээврийн асуудлаар ЗТХЯ, ГХЯ, Боомтын зөвлөл хамран мэдээлэл хийлээ.
Цар тахлын улмаас БНХАУ хилээ хааж  ачаа тээвэр саатаад байсан билээ. Харин арваннэгдүгээр сарын дунд үеэс БНХАУ-ын зүгээс ачаа тээврийг чингэлгийн горимоор тээвэрлэх саналыг тавьсан. Тиймээс хоёр улс шаардлагатай бэлтгэл ажлыг ханган ачаа тээврийг чингэлгийн горимд нэгдүгээр сарын 11-ний өдрөөс шилжүүлсэн. Тээвэрлэлт зохион байгуулалтын хувьд хилийн 0 цэгээс ложистикийн төв хүртэл гурав орчим км газар зэвсэгт хүчний бэлтгэгдсэн жолоочид тээвэрт явж байна. Эхний өдөр 24 чингэлэг тээвэрлэж байсан бол өнөөдрийн байдлаар өдөрт 65-69 чингэлгийг тээвэрлэж байгаа аж. Цаашдаа халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж чадвал аажимдаа тээвэрлэлт нэмэгдэх боломжтойг Боомтын зөвлөлөөс мэдээлэв.
Иргэдийн бараа бүтээгдэхүүн удаан хугацаагаар хүлээгдэж байгаа энэ үед гаалийн бүртгэлийн дарааллаар тээвэрлэлт хийгдэж байгаа юм байна. Иргэдийн хувьд бараа нь дээр, доор орох асуудалд санаа зовох шаардлагаггүй. Зөвхөн хүний амь нас, эм, тариа, эмнэлгийн  холбоотой  ачаа тээврийг хариуцсан яамны албан бичигтэйгээр эрэмбэ дарааллыг өөрчлөх боломжтой. Бусад бараа бүтээгдэхүүнийг хил дээр ирсэн дарааллаар нь тээрлэж байгааг мэдэгдлээ. 
Харин ачаа тэээврийн үнийн тухайд нэг чингэлэг ачаа 3-3.5 сая төгрөг болж хуучин үнэ рүүгээ дөхөж буурсан. Иргэд Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл өөрсдөө тээвэр хийх нь нээлттэй. Мөн компаниуд өөрсдөө тээврээ хийсэн тохиолдолд тээврийн хөлс хоёр орчим сая төгрөг болж байна. Замын-Үүдийн боомт ачаалалтай байгаагаас гадна Европоос ирэх ачаа тээвэр тодорхой хэмжээнд нэмэгдэж, бусад боомтуудын ачаалал ч нэмэгдэж байгааг ЗТХЯ-ны Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Гантулга хэллээ.
Л.Гантөгс
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн