Амралт зугаалгын улирал болж байгаатай холбоотойгоор, хамгийн хямд үнэтэй, тохилог амралтын газруудын тухай мэдээллийг танд хүргэе.
Улаанбаатар хотоос 75 километрийн зайд Хан Хэнтий нуруу Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Нэг ээлжиндээ 100 хүн хүлээн авах боломжтой 31 Монгол гэр, 120 хүний багтаамжтай ресторантай. Утас: 7740-2570
Төв аймгийн Борнуур сумын нутагт Гангын нурууны өвөрт байрладаг. Дөрвөн улирлын турш ажилладаг. Улаанбаатар хотоос баруун зүгт 108 километрийн зайтай. Цагаан булаг амралтын газар нь бүх талаараа Хангайн нурууны сүрлэг уулс ой тайгаар хүрээлэгдсэн, хүйтэн булгийн ус, цэнгэг агаар, буга гөрөөс болон олон төрлийн жигүүртэн шувууд, төрөл бүрийн эмийн ургамал, цэцэг алгалсан онгон байгаль, олны хөл шуугианаас зайтай нам гүмхэн тохилог орчинд байрладгаараа гадаад, дотоодын аялагчдын анхаарлыг ихээр татдаг. Утас: 7611-5261
3. Цагаан өргөө амралтын газар
Хотоос 24 км Аргүнтэд байрладаг. Тус газар нь орчмын уулын цэнгэг агаар. эмчилгээний чанартай бичил био уур амьсгал нь хүний биеийн хүчил төрөгчийн хэрэгцээг хангаад зогсохгүй агаарын бохирдлоос үүсэх хүний биеийн хордлогыг тайлах үйлчилгээ үзүүлдэг. Ахмад буурлууд болон жирэмсэн эхчүүдэд нэн сайн нөлөө үзүүлэх төдийгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжийг олгодог юм. Сагсны талбай, волейбол, теннис зэргийг үнэгүй тоглож цагийг зугаатай өнгөрүүлж боломжтой юм байна. Утас: 7611-8721
Горхи Тэрэлжийн Байгалын Цогцолбор газарт уул ус, ой модныхоо хаяанд байрладаг. Хотоос 65км-ийн зайтай. Нэг ээлжиндээ 100-150 хүн хүлээн авах хүчин чадалтай.
• Өдрийн 3 хоол, байрлах гэртэйгээ 1 хүн хоногийн 40,0-45,0 мянга.
• Хонохгүй өдрөөр амрах тохиолдолд 10,0-30,0 мянга
• Хурал, сургалтын танхим амрах хэлбэрээс хамаарна
• 5 ортой гэр буудал 80,0-100,0 мянга
• Караоке (диско) цагийн 15,0-20,0 мянга
• Морин аялал 10,0-25,0 мянга
• Хорхог хийх ажлын хөлс 35,0-50,0
• 25-45 хүний суудалтай автобус 200,0-350,0 мянга
• Спорт тоглоомууд үнэгүй. Утас: 7740-1355
Ойн булаг амралтын газар нь Улаанбаатар хотын төвөөс 25 кмт буюу Санзайн 2-р хэсэгт ой модоор хүрээлсэн байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг. Гэр бүлийн болон найз нөхөдөөрөө амарч тухлах амралтын нөхцөлийг бүрдүүлсэн. Өөрийн дуртай спорт тоглоомуудаар сэтгэлээ сэргээн өөрийгөө бүрэн дүүрэн амрааж алжаалаа тайлах боломжтой. Бугатай хөшөө үзэх, самар, жимс түүх боломжтой. Бүх өрөө халуун, хүйтэн ус, 00 өрөө, банн душ, кабелийн телевизтэй.
Стандарт 3 ортой 160,000₮
6. Хатан ээж амралтын газар
СХД, Зүүн салаа, 25-р хороо, Ч-48,Ч-3 чиглэлийн Зүүн салааны автобусны эцэст буюу Улаанбаатар хотын төвөөс засмал замаар ердөө 14 км-т байрладаг. 40-60 хүний хүчин чадалтай. Ууланд гарч, цэцэрлэгт хүрээлэн, караоке, сагсны талбай, биллярд, теннис, бүжгийн заал, дугуйгаар аялах боломжтой.
Багц-№ 01- "Амралтын өдрийг гэр бүлээрээ агаарт"
Амралтын өдрийн өглөө очоод оройдоо буцах бол "Амралтын өдрийг гэр бүлээрээ агаарт" багцыг сонгох боломжтой. Энэхүү багцын үнэ 55 мянган төгрөг /Гэр бүлийн хосууд 10 хүртэлх насны хүүхдийн хамт/. Үүнд:
2 ортой өрөө /Тохилог, дулаахан/
Өдрийн хоол /Гэр бүлийн бүх гишүүдэд/
Биллярд /1 цаг үнэгүй/ Караоке /1 цаг үнэгүй/
Багц-№ 02-"Агаарт алхаж, амарцгаая"
Агаарын сайханд хонож амрахаар бол "Агаарт алхаж, амарцгаая" багцыг сонгоорой. Энэхүү багцыг сонгосноор гэр бүлийн хосууд 10 хүртэлх насны хүүхдийн хамт ердөө 90 мянган төгрөгөөр үйлчлүүлэх боломжтой. Үүнд:
2 ортой өрөө /Тохилог, дулаахан/
Өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол /Гэр бүлийн бүх гишүүдэд/
Биллярд /1 цаг үнэгүй/ Караоке /1 цаг үнэгүй/
Ахмад настнууд харьяа халамж үйлчилгээний газруудаасаа хөнгөлтийн эрхийн бичгээ авчран үйлчлүүлэх боломжтой. Нэг хоногт 10.000₮ буюу 10 хоногийн турш 100.000₮ амрах боломжтой юм.
Энгийн өрөө 2 ортой - 30,000₮
Люкс өрөө 2 хүний 1 ортой /Ариун цэврийн өрөө/- 75.000₮ /
7. Наранбулаг амралтын газар
Хотоос 49 км-т буюу Дархан явах замд хус нарсан ойн дунд байрладаг байрладаг. Өвөл нэг ээлжиндээ 200-250 хүн хүлээн авах, зун нь 300-350 хүн хүлээн авах боломжтой. Харин ресторан нь нэг ээлжиндээ 1-р заал нь 120-150, 2-р заал нь 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай. Хүүхдийн тоглоомын газартай. Снукер биллярьд, ширээний теннис, караокены 20-25 хүний багтаамжтай 2 өрөөтэй. Зориулалтын диско заал, сагсан бөмбөг болон гар бөмбөгийн гадаах талбайтай. Өвлийн төв байрандаа энгийн болон хагас люкс өрөөнүүдтэй. Мөн зуны модон байшин, эсгий болон модон гэрүүдтэй.
– Энгийн өрөө -50000₮ /1 хүн /
– Хагас люкс- 60000₮ /1 хүн/
– Зуны модон байр -44000₮ /1хүн/
– Дан гэрүүдийн үнэлгээ :
– 5 ортой гэр /хоног/-100000₮
– 6 ортой гэр /хоног/-120000₮
– 7 ортой гэр /хоног/-140000₮
– 20 ортой гэр /хоног/-350000₮
8. Үйлс Заяа амралтын газар
Богд хан уул, төр хуралдайгийн баруун талд буюу хонхор өртөөнөөс баруун тийш уул ус, ой модныхоо хаяанд байрладаг. Хотоос 23 км-ийн зайтай. Нэг ээлжиндээ өвлийн улиралд 15-20 хүн, зуны улиралд 35-40 хүн хүлээн авах хүчин чадалтай.
-Таваас дээш хүн багцын үнээр орж болно. Багц нь 1 хүний хоногийн 30,0 мянга
• Хонохгүй өдрөөр амрах тохиолдолд 50,0 мянга
• 3,4 ортой гэр буудал 60,0 мянга
• 5 ортой гэр буудал 70,0 мянга
• Караоке цагийн 10,0 мянга
• Хорхог хийх ажлын хөлс 30,0 мянга
9. Дуган хад амралтын газар
Хотоос 108 км зайд Төв аймгийн Борнуур сумын нутагт “Эрдэнэ” хайрханы өвөрт өвөрмөц сонин тогтоцтой “Дуган” хадны дэргэд 66 га газрыг хамран оршидог. Нэг удаагийн ээлжээр 600 хүн хүлээн авах боломжтой. “Дуган хад” нь 90˚ эгц босоо 70 орчим метр өндөр сүрлэг сайхан хадан уул бөгөөд нарсан ой зонхилон ургасан байдаг ба зарим газраараа хус, хуш, монос модон төгөл хослон ургасан.
Гачуурт тосгоноос 16 км газар байрлах Шар хоолойн аманд байрладаг. Улаанбаатар хотоос 37 км зайтай оршдог. Нэг удаадаа 80-100 амрагч хүлээн авах хүчин чадалтай. Биллъяард, ширээний теннис, караоке зэрэг чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд зориулсан техник хэрэгсэл, төхөөрөмжтэй. Монголын уламжлалт бариа засал, зүү төөнүүрийн эмчилгээ үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг.
Өвлийн байр өдрийн 3 хоолтой 40,000-45,000₮
Хамт олноороо ирвэл 35,000-40,000₮
Энгийн 5 ханатай гэр 60,000₮
Сийлбэртэй 8 ханатай люкс гэр 120,000-180,000₮
11. “Эх булаг” амралтын газар
Улаанбаатар хотоос 44 км-т буюу Дархан явах замд зүүн гар талруу зам салаад 4-5 км-т байрладаг. Тус амралтын газар нь верандтай зочид буудал, зуны тохилог дүнзэн байшин, VIP гэр, байшин, стандарт гэртэй. Мөн ходоодонд сайн, эх булаг рашаантай,