Open iToim app
Боловсрол | 6 мин уншина

Уламжлал болон зарлагддаг дотоодын 12 тэтгэлэг

Нийтэлсэн 2020 оны 8 сарын 6
1. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Амжилттай сурч хөдөлмөрлөн, үлгэр жишээ онцгой амжилт гаргасан дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутан, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчид олгоно.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн 4, 11 дүгээр сард
Шалгуур үзүүлэлт
-Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.6-аас доошгүй үнэлэгдсэн байх
-Нийгмийн сайн сайхны төлөөх сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцож, зохион байгуулж, олон нийтэд мэдээлэгдсэн байх
-Суралцаж  байгаа мэргэжлийн чиглэлээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд судалгаа хийж үнэлүүлсэн, шинэ санаа, үр дүнг хэвлэн нийтлүүлсэн, техник технологийн ололт амжилтыг хэрэглээнд нэвтрүүлсэн байх
-Монголын уламжлалт ёс заншил, угийн бичиг хөтлөх болон бусад үйл хэргийг өөрийн амьдралдаа хэвшүүлэн дадлагажуулж бусдад үлгэрлэсэн байх
Тэтгэлгийн хэмжээ
Нэг сая 200 мянган төгрөг
2. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан олгодог тэтгэлэг юм.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн 4, 11 дүгээр сард
Шалгуур үзүүлэлт
-Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан байх
-Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан  идэвхи зүтгэл гаргаж үлгэр жишээ болохуйц ажлыг санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дуурайл болсон байх
-Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан түүнийг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн байх
-Суралцаж байгаа мэргэжлээрээ амжилттай суралцаж бусдад үлгэр дуурайл болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн байх
Тэтгэлгийн хэмжээ
Нэг сая төгрөг
3. МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг нь тус их сургуульд суралцаж буй суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилготой.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн 11 дүгээр сард
Шалгуур үзүүлэлт
Ахисан төвшний суралцагчид
-Хоёроос доошгүй улирал тасралтгүй суралцаж, улиралд дунджаар зургаагаас доошгүй багц цагийн хичээлийг 3.4-өөс доошгүй голч дүнтэй амжилттай судалсан докторант, магистрант байх. 
Бакалаврын суралцагчид
-Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан байх (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй суралцагчийн хувьд сурлагын голч дүн 3.2-оос доошгүй байх)
-Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон гурав болон түүнээс дээш голч дүнтэй, хоёрдугаар төвшний суралцагч байх
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн 50 хүртэлх хувь
4. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхний долоо хоногт өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутанд "Захирлын нэрэмжит батламж"-ийг дараах болзол хангасан оюутанд олгодог байна.
Зарлагдах хугацаа
Тухайн хичээлийн жилийн 4-5 дугаар сард
Шалгуур үзүүлэлт
-Сургуулийн дүрэм, дотоод журам болон суралцах гэрээгээ зөрчөөгүй -Нэг улиралд судалсан кредитийн тоо 15-аас дээш -Улирлын үнэлгээний голч дүн 3.7 болон түүнээс дээш байна.
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн 50 хувь
5. ХААН БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
ХААН Банк Сангаас тухайн онд ерөнхий боловсролын сургуулиа төгсөж, тус оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр төвшинд элсэн суралцах эрхийн бичгээ авсан оюутнуудад олгоно.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө /Тус тэтгэлэг нь яг одоо зарлагдсан байгаа бөгөөд https://www.khanbank.com/mn/personal/news/khaan-bank-shine-oyuutnii-tetgelegt-khutulburuu-zarlalaa холбоосоор нэвтрэн дэлгэрэнгүй мэдээлэл авна уу/
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн тодорхой хувь
6. ЗОРИГ САНГИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж байгаа ч санхүүгийн тодорхой бэрхшээлийн улмаас үргэлжлүүлэн сурахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулах, тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхүүлэн дэмжих зорилготой.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн есдүгээр сард
Шалгуур үзүүлэлт
-Дотоодын их, дээд сургуулийн үндсэн ангийн бакалаврын төвшинд хоёр буюу түүнээс дээш дамжаанд суралцаж буй оюутан байх
-Сурлагийн голч дүн 3.2 ба түүнээс дээш байх
-Оюутан, залуучуудын дунд зохиогддог нийгмийн аливаа үйл ажиллагаанд манлайлан оролцдог
-Бусад эх үүсвэрийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
Тэтгэлгийн хэмжээ
Нэг сая 800 мянган төгрөг
7. ГОЛОМТ БАНКНЫ НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Санхүү эдийн засаг, банкны чиглэлээр сурч буй оюутнуудыг түлхүү авдаг байна.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн есдүгээр сард
Шалгуур үзүүлэлт
-Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн өдрийн ангид суралцагч, 3, 4-р курсийн оюутан байх
-3.5 болон 92 онооноос дээш голч үнэлгээтэй байх
-Урлаг, спортын авьяас, нийгмийн идэвх сайтай байх
Тэтгэлгийн хэмжээ
700 мянган төгрөг
8. АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Амжилттай суралцаж буй авъяаслаг, шилдэг бөгөөд амьдралын баталгаажих төвшнөөс доогуур оюутанд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн 3,9 дүгээр сард
Шалгуур үзүүлэлт
-ЭЕШ-ийн үнэлгээгээр АШУҮИС-ийн авбал зохих оноог авч элссэн
-Суралцсан хугацааны нийт багц цагийн хичээлийг амжилттай судалж, суралцах чадвартай, баклавын хөтөлбөрийн сурагч байх
-АШУҮИС-д хоёроос доошгүй улиралд тасралтгүй суралцсан
-АШУҮИС-ийн дүрэм, журмыг зөрчиж ямар нэгэн сахилгын шийтгэл сануулга авч байгаагүй
-Бусад төрлийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн тодорхой хувь
9. МОННИС ГРУППИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Монгол Улсын бүх их дээд сургуулийн I-IV курсын оюутнууд хамрагдах боломжтой.
Зарлагдах хугацаа
Жил бүрийн 9-10 дугаар сард
Шалгуур үзүүлэлт
Оюутны голч дүн 3,2-оос дээш байх
Эрдэм шинжилгээний ажилд амжилттай оролцсон,
Аль нэг гадаад хэлийг ахисан түвшинд эзэмшсэн,
Нийгэм олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцсон байх
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийг бүрэн төлнө.
10. ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Тус сургуульд бусдыгаа манлайлан, амжилттай суралцаж буй оюутнуудад “Захирлын нэрэмжит батламж болон тэтгэлэг” өгдөг байна.
Зарлагдах хугацаа
ХААИС-ийн захирлын тушаалаар улирал бүр
Шалгуур үзүүлэлт
Захирлын нэрэмжит батламж: Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
Нэг семестрт цуглуулсан кредитийн тоо 15-аас дээш
Улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна.
Захирлын нэрэмжит тэтгэлэг: Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан
Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
Их дээд сургуулиудын болон олон улсын Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
ХААН КАМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон
Урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн 20-50 хувь
11. ОЮУ ТОЛГОЙ КОМПАНИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Тус сургуульд бусдыгаа манлайлан, амжилттай суралцаж буй оюутнуудад “Захирлын нэрэмжит батламж болон тэтгэлэг” өгдөг байна.
Зарлагдах хугацаа
ХААИС-ийн захирлын тушаалаар улирал бүр
Шалгуур үзүүлэлт
Захирлын нэрэмжит батламж: Сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
Нэг семестрт цуглуулсан кредитийн тоо 15-аас дээш
Улирлын үнэлгээний голч дүн 3.6 ба түүнээс дээш байна.
Захирлын нэрэмжит тэтгэлэг: Дараалан 4 ба түүнээс дээш улиралд 3.6-аас дээш голчтой суралцсан
Бакалаврын сургалтын гэрээг зөрчөөгүй
Их дээд сургуулиудын болон олон улсын Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байр эзэлсэн
ХААН КАМПУС хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өөрийн биеэр санаачлагатай оролцсон
Урлаг, спортын чиглэлээр олон улс, улсын хэмжээнд онцгойлох амжилт гаргасан
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн 20-50 хувь
12. ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ
undefined
Тэтгэлгийн тухай
Оюутнуудын нийгмийн идэвхи, оролцоог дээшлүүлэх, тэдний авъяас чадвар, хүсэл сонирхлыг нь урамшуулан дэмжих, хөгжүүлэх зорилгоор сурлага, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудад урамшуулал олгох, амьдралын боломж муутай оюутнуудад дэмжлэг үзүүлж тэтгэлэгт хөтөлбөрт хамруулдаг. 
Зарлагдах хугацаа
Тус оны хичээлийн жил эхлэхээс өмнө
Шалгуур үзүүлэлт
-Амжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой
-Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр элссэн, бүрэлдэхүүн сургуульд өндөр оноогоор элссэн суралцагчид
Тэтгэлгийн хэмжээ
Сургалтын төлбөрийн тодорхой хувь
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн