Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Сүү үйлдвэрлэгчид чуулна

Сүү үйлдвэрлэгчид чуулна
Нийтэлсэн 2018 оны 2 сарын 6
“Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалтын талаар сүү үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид, тэжээл үйлдвэрлэгчид, мал аж ахуйн мэргэжлийн холбоодын төлөөлөгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Сүүний фермер, боловсруулах үйлдвэрүүд, мэргэжлийн холбоод хамтран сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ үе шатанд гаргах, өнөөгийн нөхцөл байдлыг бодитоор үнэлэх, сүүний салбарыг цогцоор нь шинэчлэн өөрчлөхөд төрийн бодлого зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх, гарц боломжийг тодорхойлохоор “Сүүний салбарын шинэчлэл-Тогтвортой бэлтггэн нийлүүлэлт” чуулга уулзалтыг зохион байгуулах гэж байгаа юм байна. 
Чуулга уулзалтаар сүүний фермерүүдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, мал тэжээлийн үйлдвэр, мал эмнэлгийн үйлчилгээ, чанар, хүртээмж, сүүний салбарыг нэмүү өртгийн сүлжээнд нь хөгжүүлэх, чанартай сүү бэлтгэн боловсруулах үйлдвэр, фермийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, саалийн фермийг хөгжүүлэхэд хууль эрх зүйн орчинг шинэчлэх талаар хэлэлцэж, төр засгийн удирдлагуудад албан шаардлага хүргүүлэх юм байна.  
Мөн “Монгол Улсын сүү үйлдвэрлэл ба хэрэглээ”, Чанартай сүү үйлдвэрлэл, жигд тогтвортой нийлүүлэлтэд салбарыг хөгжүүлэх бодлого, зорилтууд малын тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, үржлийн асуудлууд болон сүү үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад саалийн үнээний фермийг кластераар хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэж, зөв шийдэл санаачлагыг өрнүүлэх аж.
Энэ талаар Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн О.Амарцэнгэл “Манай улсад дотоодын сүүний үйлдвэрлэл хомсдолтой байдаг учраас бидний хэрэглэж байгаа сүүний 80 гаруй хувийг импортын сүү сүүн бүтээгдэхүүн байна. Энэ байдлыг халах гол арга нь эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг жилийн дөрвөн улиралд тасралтгүй үнээний цэвэр сүүгээр хангах тухай асуудал байгаа юм. Олон улсад ч ийм гарцаар дотоодынхоо сүүний хэрэгцээг хангадаг. Манай улс ч энэ хувилбараар явахаас өөр арга байхгүй. Тэгэхээр үнээний эрчимсэн мал аж ахуйг хөгжүүлэх, боловсруулах талаар уг чуулга уулзалтаар хэлэлцэж, үр дүнд нь  төр засгийн байгууллагад үнээний эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар  төрийн зүгээс баримтлах бодлого дэмжлэгийн талаар хүсэлт шаардлага хүргүүлэхээр бэлдэж байна” гэв. Шаардлагад:
  • Өвлийн улиралд сүү боловсруулах үйлдвэрт бэлтгэн нийлүүлж буй 1 литр сүү тутамд төрөөс татаас олгох
  • Тэжээлийн үйлдвэрт бэлтгэсэн тэжээлийн үнийг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх
  • Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх. Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн жагсаалтад “Саалийн эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг нэмэлтээр оруулах
  • Саалийн үнээний эрчимжсэн фермийн аж ахуй эрхлэгч эзэмшиж буй газартаа таримал тариалахыг дэмжин “Тариалангийн тухай хууль”- ийн 13-р дугаар зүйлийн 13.1.2-т заасан тариалангийн болон эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дэд бүтцийн газар гэснийг эрчимжсэн мал аж ахуйнм үйлдвэрлэлийн зориулалттай газар гэж нэмэлт өөрчлөлт оруулах
  • “Тариалангийн тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан иргэн гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулан хүнсний ногоо, жимс, жимсгэнэ, таримал ургамал тарих зориулалтаар эзэмшүүлэн, өмчлүүлсэн газарт тариалан эрхэлж болно гэснийг эрчимжсэн мал аж ахуй  эрхлэгч гэж нэмэлт өөрчлөлт оруулах
  • Фермерийн аж ахуйн эрхлэх хууль эрх зүйн баримт бичиг, стандарт, зохистой дадлыг хэвшүүлэх талар хэлэлцүүлэх
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн