Монголын иргэн бүр 300 мянган төгрөг авч эхэллээ. Хөл хориотой, эдийн засгийн хүндрэлтэй үед энэ нь ихээхэн тус нэмэртэй байна. Монголын иргэн бүрийг ялгалгүй олгож буй энэ мөнгийг Ерөнхий сайд Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан санаачилга, шийдвэрийн дагуу Оюу толгой манай улсад татвар төлөх ёстой болсон. Энэ дагуу Оюу толгой манай улсад энэ хоёрдугаар сараас эхлэн татвар төлж эхэлсэн нь Монголын иргэн бүр 300 мянган төгрөг болж ирлээ.
Манай улсын Засгийн газраас ажлын хэсэг томилогдож Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээр хийж эхлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Манай улсын Татварын албанаас "Оюу толгой" ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдэж Оюу толгой талаас төлөхийг шахаж шаардсаар ирсэн. Энэхүү актын 350 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулан "Оюу толгой" ХХК Лондоны олон улсын Арбитрын шүүхэд маргаан үүсгэчихсэн яваа.
Оюу толгой манай улсын татварын байгууллагын тавьсан акттай холбоотойгоор татвараа төлөх болсны уг суурийг Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газар нээж өгсөн түүхтэй юм. Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу манай улсын шаардлагыг биелүүлэх эрх буюу Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн. Нидерланд, Люксембург зэрэг оронтой аль 1990-ээд он, 2000-аад оны эхээр байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар УИХ-д өргөн барин цуцлуулсан учраас энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах боломж нь бүрдсэн. Ийнхүү 1990-ээд онд үүссэн байсан татварын цоорхойг хаах санал гарган шийдүүлсэн учраас өдгөө "Оюу толгой" манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө хийх ёстой болж төлж эхэлсэн юм.
Аль 2012 онд Сү.Батболдын Засгийн газрын шийдвэрт У.Хүрэлсүхийн Засгийн газар татварын акт бичиж татвар нэмж авах шаардлага дэвшүүлж, Татварын хуульд нэмэлт оруулж 2019 оноос мөрдүүлж, Л.Оюун-Эрдэнэ Оюу толгойн ажлын хэсгийн ахлагчийн хувьд хатуу байр суурьтай байж чадсанаар энэ асуудал шийдэгдэж байна.
Үүнийг бодлогын залгамж чанар, зарчмын байр суурь гэдэг. 10 шахам жилийн өмнө босгож тавьсан асуудлаа шийдүүлж чадаж байсан түүх Монголд ховор. Өнөөдрийн энэ татварын төлбөрийн эхний хэсэг бол зүгээр нэг татварын маргаан гэхээсээ Монгол төрийн ой санамж, залгамж чанар хадгалагдаж ирсээр байгаагийн нэг тод жишээ.
Харин хамгийн нэг хачирхалтай зүйл гэвэл Оюу Толгойгоос нэмж татвар авах санаачилга гаргасан Сү.Батболдыг яг энэ асуудлаар нь буруутгаж, хэвлэлээр дайрч гүтгэх болсон.
Дахиад хэлэхэд Оюу толгой татварын өр гэж хэдэн зуун тэрбумаар нь төсөвт оруулж байгаагийн цаад ач гавьяа нь Сү.Батболдын Засгийн газартай холбоотой учраас баяр хүргэх ёстой гээд байна л даа. 300 мянган төгрөг авч буй иргэн бүр бас талархаж суугаа нь мэдээж.
Оюу толгойн гэрээн дээр Монгол Улсыг ашигтай байлгаж чадсан гавьяатай улстөрч Сү.Батболдын Засгийн газар гэж эдийн засагчид онцлоод байдгийн учрыг өнөөдрийн 300 мянган төгрөг иргэн бүрт олгогдож байгаагаас харж болно.