Засгийн газраас иргэдийн зээл, зээлийн хүү төлөлтийг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан.Үүнд арилжааны банкнуудаас гадна Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршооноос авсан иргэдийн зээл ч хамаарах юм. ББСБ-гийн харьяанд байдаг хадгаламж зээлийн хоршоо нийт зээлийн 7.4 хувийг эзэлдэг аж.Өнөөдрийн байдлаар ББСБ, ХЗХ-ноос зээл авсан 419 мянган иргэн байгаа бөгөөд үүний 71.3 хувь нь хэрэглээний зээл байдаг аж.Активын чанарын ангиллаар зээлийг дөрөв ангилдаг бөгөөд ангилал тус бүрийн зээлийг 90 хоногоор хойш сунгах юм байна. ББСБ-аас зээл авсан иргэд хоёр удаа зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулбал автоматаар найдваргүй зээлдэгчийн ангилалд оруулдаг байсан бол 90 хоногийн хугацаанд зээл төлөөгүйгээс болж үүсэх алданги, торгууль оногдохгүйгээс гадна муу зээлдэгчийн ангилалд оруулахгүй аж.Санхүүгийн зохицуулах хорооны дарга Б.Баярсайхан: Төрөөс иргэн, аж ахуй нэгжүүдэд орон зайн боломжийг л олгож байгаа юм. Түүнээс биш энэ хугацаанд авсан зээлээ эргүүлээд төлөх боломжтой бол төлөөд явах нь иргэн, аж ахуйн нэгждээ ч хэрэгтэй. Түүнээс зээлээ битгий төл гэсэн үг биш үү. Хэрвээ зээлээ төлөөд явбал эдийн засаг хэвийн болох, тогтворжих, өсөх чухал юм.