Open iToim app
Спорт | 1 мин уншина

‘NBA’-ын комиссар асан Дэвид Стерн 77 насандаа таалал төгслөө

‘NBA’-ын комиссар асан Дэвид Стерн 77 насандаа таалал төгслөө
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 2
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу “NBA”-ын комиссар асан Дэвид Стерн лхагва гаригт 77 насандаа таалал төгслөө. Тэрээр өнгөрөгч арванхоёрдугаар сарын 12-нд гэнэт тархины цус харвалт болж Нью-йорк хотын эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байсан юм.   
Дэвид Стерн 2014 оны хоёрдугаар сард одоогийн Комиссар Адам Силверт ажлаа өгөх хүртлээ 30 жилийн турш буюу хамгийн удаан хугацаанд “NBA”-г удирдсан юм. Энэ хугацаанд тус мэргэжлийн лиг зөвхөн спортын тэмцээн уралдаан зохион байгуулдаг холбоо бус дэлхийн хэмжээний брэнд болсон түүхтэй.
Түүний талаар “NBA”-ын комиссар Адам Силвер “NBA-ын гэр бүлийн гишүүн бүр Дэвидийн алсын хараа, өгөөмөр сэтгэл, урам зоригийг хүртэгчид юм. Түүний ачаар НБА жинхэнэ дэлхийн брэнд болж чадсан” гэжээ.
Дэвид Стерн “NBA”-ын комиссараар ажиллах жилүүдэд тус лигт шинээр долоон баг бий болж нийт орлого 30 дахин нэмэгдсэн бөгөөд үндэсний телевизээр гарах лигийн тоглолтууд, үзэлт огцом өсөж, эмэгтэйчүүдийн лиг, хөгжлийн лиг бий болсон түүхтэй. Мөн тэрээр лигийг төлөвшүүлэх чиглэлд допинг, хар тамхи, эмийн бодисын хэрэглээний бодлого, цалингийн тогтолцоо, тамирчдын цалингийн дээд хэмжээ, хувцаслалт, хүүхэд залууст зөв дуурайлал үзүүлэх, алдартай тамирчид нийгэмд эерэгээр нөлөөлөх, тэднийг сайн үйлсийн ажилд тогтмол оролцуулах зэрэг олон ажлыг санаачилсан юм. Гэсэн ч түүний 30 жилийн хөдөлмөрийн хамгийн гайхалтай өв нь зөвхөн АНУ-ын хүрээнд байсан лигийг дэлхий дахин үздэг брэнд болгосон явдал билээ. Дэвид Стерний сагсан бөмбөгийн спортод оруулсан нөр их хөдөлмөрийг нь үнэлэн түүний нэрийг 2014 онд “NBA”-ын алдрын танхим, 2016 онд “FIBA”-ын алдрын танхимд мөнхөлсөн байдаг.      
undefined
undefined
undefined
Эх сурвалж: NBA.com, Reuters
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн