Open iToim app
Нээлт | 1 мин уншина

Харийн ДНХ-г бүтээжээ

Харийн ДНХ-г бүтээжээ
Нийтэлсэн 2019 оны 2 сарын 22
Америкийн эрдэмтэд ДНХ-тэй ижил мэдээлэл боловсруулж дамжуулах боломжтой молекулын системийг бүтээсэн байна. Тус нээлтийг тайлбарласан нийтлэлийг өнгөрсөн пүрэв гарnгт “Science” сэтгүүл хэвлэн гаргасан байна. Судалгааны ажлыг НАСА-иас санхүүжүүлсэн бөгөөд  энэ нээлт нь дэлхийд байхгүй өөр генетикийн систем буюу харь гарагийн амьдралыг хайж олоход тусална гэж найдаж байгаа аж.
Шинэ молекулын системийн гол ялгаатай чанар нь дөрөв бус найман мэдээллийн найрлагатай аж.   Уг синтетик ДНХ-ийг хэрэглээний молекулын хувьслын сангийн эрдэмтэн Стивен Бэннерээр тэргүүлсэн судалгааны баг манай гарагийн буюу синенин, цитозин, гуанин, тимин гэсэн дөрвөн нуклеотидыг агуулсан бүтэцтэйгээр үүсгэсэн байна. Мөн нөгөө дөрвөн мэдээллийн найрлагыг тус нуклеодиудын загварын бүтцийг дуурайлган үүсгэсэн аж.
Синтетик ДНХ нь генетикийн шинжлэх ухааны салбарт хийгдсэн хамгийн том нээлт болоод байгаа юм. Үүний тусламжтай зөвхөн харийн амьдралыг судлаад зогсохгүй зарим эмчилгээгүй генийн гаралтай өвчнүүдийг тайлбарлаж, эмчлэх шинэ арга нээн илрүүлэхэд тусална хэмээн үзэж байна.  
Судлаачид тус бүтээлээ Япон хэлний найман үсэг гэх утгатай үг буюу “hachimoji” гэж нэрлэсэн байна. Судалгааны гол зорилго нь хэрвээ хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт харийн амьдралыг нээн илрүүлбэл тэд хэрхэн харагдах бол гэдгийг урьдчилан таамаглахад оршиж буй аж. НАСА-гийн Төлөвлөлтийн шинжлэх ухааны хэлтсийн захирал Лори Глейз тус судалгааг “хүн төрөлхтний нээн илрүүлэхээр шаргуу хайж буй зүйлийг илүү үр дүнтэй, өргөн хүрээгээр судалж, туршилтууд боловсруулахад чухал нөлөө үзүүлнэ” гэж үзэж байна.  
Харин НАСА-ийн удирдлагын төвийн Агробиологийн ахлах эрдэмтэн Мари Воетек тус нээлтийг “харийн амьдралыг илүү өргөн цар хүрээтэй ойлгоход хийгдэх цаашдын судалгааны ажлыг тодорхойлох гол хэрэгсэл” гэсэн юм.
Эх сурвалж: Xinhua
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн