Open iToim app
Нам, хөдөлгөөн | 3 мин уншина

О.Баасанхүү: Яллагдагчдыг эрүүдэн шүүж байх үед Хууль зүйн сайд нь Д.Дорлигжав байсан шүү

О.Баасанхүү: Яллагдагчдыг эрүүдэн шүүж байх үед  Хууль зүйн сайд нь Д.Дорлигжав байсан шүү
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2019 оны 3 сарын 28
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
“Өчигдөр УИХ-ын гишүүдэд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой яллагдагч нарын бичлэг үзүүлсэн. Товчхон процессыг нь ярьж өгье. Содномдаржаа шоронгийн өрөөнд байхад хоёр хоригдол орж ирнэ. Тэдний нэг нь Амгаланбаатар. Тэд нар тэнд Содномдаржаатай нэг өрөөнд амьдарч байна. Тэд Содномдаржаад шоронгийн дэглэлт хийсэн. Хамт хоригдож байгаа ялтан нь хувинд шээгээд цааш явахад нь Амгаланбаатар тэрийг нь Содномдаржаагийн нүүр рүү "хэргээ хүлээ л дээ чи" гээд цацсан. Өрөөнд нь 00 байхгүй, хувинд бие засдаг.
30 орчим минутын бичлэг байсан. Ийм процесс байсан. Хэвлэлийнхэнд үзүүлэх байх. Харин олон нийтэд жүжиглэсэн тоглолт маягаар олон нийтэд үзүүлэх ёстой. Яг энэ байгаар нь бичлэгийг үзүүлж болохгүй хоёр тохиолдол байна. Нэгд, ялтан Содномдаржаагийн хөгшин ээжид эвгүй санагдана. Хоёрт, тэр хоригдож байгаа хүний эрхт нөлөөлнө.
ШШГЕГ-ын ажилтан шоронгийн хувцастай орж ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ шоронд хоригдлууд л шоронгийн хувцас өмсдөг,  ШШГЕГ-ын ажилтнууд нь энгийн хувцастай байдаг. Дүрсэн дээр бол энгийн хувцастай нөхөр орж суугаад, Содномдаржаа руу "чи яасан хэргээ хүлээдэггүй юм бэ" гэх зэргээр гараа далайлгаж байсан үйл явц харагдсан.
Би хүнийхээ хувьд Улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн комисст асуудал гарах бүрт өргөдөл гомдлоо өгч байсан. Ямар ч хүнийг эрүүдэн шүүж болохгүй. Өнөөдрийг хүртэл Зоригийн хэргийг шалгуулна гэж төсөв гаргаж, шалгаж ирсэн. Үнэн мөнийг олох ёстой.  
2015 онд хэргийг илрүүлэх, ялтнуудыг байцааж, ШШГЕГ-ын ажилтан нь яллагдагчийг дарамталж, эрүүдэн шүүж байх үед Хууль зүйн сайд нь хэн байсан бэ. Тэр үед Дорлигжав байсан шүү дээ.
Үнэхээр ял авсан энэ гурван хүн буруугүй юу, буруугүй бол өршөөх ёстой.  Зоригийн хэргийн үнэн мөн илрэх ёстой. Алуурчдыг нь олох ёстой. Харин олохын тулд эрүүдэн шүүж болохгүй шүү дээ” гэлээ.
Дараа нь тэрээр асуултад хариуллаа.
-Өчигдөр үзүүлсэн бичлэг яг эрүүдэн шүүсэн процесс мөн үү?
-Эрүүдэн шүүсэн үү, үгүй юү гэдгийг хуулийн байгууллага л тогтооно.  Гэхдээ хэрэгт холбогдоод шүүж байгаа хүнийг илт дээрэлхэж, дарамталж, бүх хувцсыг тайлж байгаа янз бүр болгох чинь эрүүдэн шүүх процесс мөн. Хэрвээ хуулийн байгууллагын үүрэг даалгавраар энэ бүгдийг хийсэн бол зохион байгуулалттай эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа болно. Энэ тохиолдолд зохион байгуулсан, хийсэн бүх хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ганц С.Зоригийн хэрэг дээр ч бус бусад олон хэрэг дээр эрүүдэн шүүсэн байх магадлалтай байна. Тэр бүгдийг шалгах хэрэгтэй.
-Хуулийн байгууллага тогтоогоогүй байхад яагаад гишүүд эрүүдэн шүүсэн байна гэж үзэж байгаа юм бэ?
-Анх удаа тэр бичлэгийг үзэж байгаа хүнд маш муухай санагдана. Гэхдээ хуулийн байгууллага албан ёсны дүгнэлт  өгнө.
-Таныг С.Зориг агсны гэргий Булгантай уулзсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Би уулзаагүй. Энэ хэргийг тайлах гол хүн, гэрч нь Булган шүү дээ.
-Бичлэгт хэн нэгнийг хүчирхийлсэн зүйл байсан уу. Ер нь гишүүд бичлэгийг үзээд ямар хариу үйлдэл үзүүлж байсан бэ?
-Надад үзүүлсэн бичлэгт хүчирхийлсэн зүйл байгаагүй шүү.  Зарим гишүүдийн хувьд “Би ЖДҮ авчаад шоронд орвол шоронгийн нөхцөл ийм байдгийн байна” гэж хараад айсан байх. УИХ-д ЖДҮ-д холбогдсон 49 хүн байгаа шүү дээ. Ялтан буюу хүн алсан хүний байдал ямар ч хүнд таалагдахгүй, тавгүй байсан.
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн