Open iToim app
Соёл, урлаг | 4 мин уншина

М.Намуун: Анх миний тухай кино хийнэ гэхэд шоконд орж байсан

М.Намуун: Анх миний тухай кино хийнэ гэхэд шоконд орж байсан
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2022 оны 1 сарын 25
Хүн бүрийг нэг, хоёр, гурав хэмээн амандаа аялуулахад хүргэсэн залуу артист М.Намуун буюу Namone-той ярилцлаа. 
-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг М.Намуун гэдэг артист нэр маань Namone инстаграм нэр Namuxan хүмүүс янз янзаар л дууддаг. Би дууны үг, аяаа өөрөө зохиож, давхар дуулдаг ерөнхийдөө “singer songwritter”  гэдгээрээ давамгайлж явдаг.
-Анх хэдэн оноос  дуу бичих болсон бэ. Ер нь яагаад дуу хийх болсон бэ?
-Анх 2019 онд нэг, хоёр, гурав дууг зохиож байсан. Багадаа тийм ч их дуулах сонирхолтой байгаагүй. Өөрийгөө дуулж чаддаг гэдгийг ч мэддэггүй байсан. Дуулахын хувьд хүчээр ч гэх юм уу урлагийн үзлэгт ордог байсан.
-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлийн үед шинэ EP цомог дээр ажиллаж байгаа. Энэ нь дотроо таван дуутай. Миний өмнөх цомгоос өнгө аяс, жанраараа өөр.  Үүнээс гадна синглэ дуу дүрсжүүлээд цацах гэж байна. Мөн хүмүүс намайг нэг, хоёр, гурваар төсөөлөөд байж магадгүй. Гэхдээ шинээр өөр артист гарч ирж байгаа мэт хүлээн авч, сонсвол илүү дээр байх.
undefined
-Манай улсад шинээр гарч ирж байгаа залуу уран бүтээлчдэд юу хамгийн хэцүү санагддаг вэ?
-Шинээр гарч ирж байгаа хүүхдүүдэд ганцаараа юуг ч мэдэхгүй эхлэх нь хамгийн хэцүү байдаг юм шиг санагддаг. Ганцаараа ойлгохгүй байгаа шүү дээ.  Юунаас эхлэх ёстойгоо ойлгохгүй юу ч гэсэн утсандээрээ нэг юм татаад, хоолойгоо бичээд  гаргачихвал болох юм болов уу гээд зөвлөх хүн байхгүй байх нь хэцүү байх. Түүнээс тууштай, зөв хүмүүстэй хамтраад бага зэрэг танигдаад ирэхээр аргаа олчихдог юм билээ.
-Таныг дуучин болох үед гэрийнхэн чинь хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөнхийдөө хэцүү байсан. Анх дуулна гэхэд 100 хувь зөвшөөрөөгүй. Би архитектор энтерьер мэргэжилтэй. Үүнээсээ өөр зүйл хийгээд явахад гэрийнхэн “Чи юу хийгээд яваад байгаа юм  бэ” гээд дургүй байсан. Харин одоо өмнөхөөсөө арай дээрсэн, хүлээн зөвшөөрч эхэлж байгаа. Анх битгий, битгий гэдэг байсан бол одоо юм хэлэхээ больчихсон. Үүнийг нь би дэмжлэг гэж хардаг.
-Сүүлд “Нийслэл  хүүхэн”  кинонд тоглосон шүү дээ. Киноныхоо талаар сэтгэгдлээ хуваалцаж болох уу?
-“Нийслэл хүүхэн” киног Оrange энтертаймент хийсэн. Би өмнө нь Orange энтертайментийн Баяраа эгчтэй нэг кинонд ажиллаж байсан юм. Тэр эгч киноны зураг авалт эхлэхийн долоо хоногийн өмнө дуудаж байсан. Эхэндээ мэргэжлийн жүжигчид тоглож байсан болохоор айж, сүрдэж байсан. Гэтэл Баяраа эгч “Чи чадна аа, эгч нь мэдэж байна”  гээд тэгээд л тоглож байсан даа.
undefined
-“Нийслэл хүүхэн” анхны кино биш шүү дээ. Намуухан гээд кинонд гол дүрийг бүтээж байсан. Энэ киноныхоо талаар...?
-Энэ киноны зохиол нь  миний цомгийн дуунуудаас сэдэвлэсэн. HYP продакшны захирал Tuana ах зохиолыг нь бичиж байсан. Анх миний тухай кино хийнэ гэхэд шоконд орж байсан. Би зүгээр л дуу хийгээд, цомог гаргаад явж байсан чинь гэнт яагаад кино болчихов оо гээд сандардаг юм билээ. Киноны зураг авалтын эхний өдөр хүртэл би итгэж өгөхгүй байсан. “Намуухан” гээд кино хүртэл хийчихсэн Монголд одоогоор ийм артист байхгүй байх. Өөрийгөө их азтай гэж боддог доо.
-Нэг уран бүтээлд тоглосны дараагаар дараагийн уран бүтээлийн санал ирдэг шүү дээ. Сүүлийн үед уран бүтээлийн санал ирсэн үү?
-Одоогоор киноноос санал орж ирээгүй байна. Хэрвээ санал ирвэл дуртайяа зөвшөөрнө. Гэхдээ одоогоор тоглосон хоёр кино маань надтай адилхан дүр байгаа. Тиймээс надаас тэс өөр дүрийг бүтээж үзэхийг хүсч байна. Өөрийгөө эвдлээд, юу чадах вэ гэдгээ хараад ч юм уу.
-Чөлөөт цагаараа дуугаа хийхээс гадна өөр ямар зүйл хийх дуртай вэ?
-Зурдаг болохоор гараараа ямар нэг зүйл хийх дуртай. Сүүлд юм нэхэж сурч байгаа. Тэрэндээ бага зэрэг донтох талтай байгаа. Зав гарвал юм нэхэж, зүүлт гэх мэт юм хийх гээд байдаг болчихсон. Ерөнхийдөө өөрийнхөө гоёл чимэглэлийн ихэнхийг өөрөө хийдэг.
-Юм нэхэхээс гадна өөр нэг сонирхолтой хобби нь Дота 2 тоглодог гэсэн. Хэзээнээс яагаад тоглох болсон бэ?
-2020 оноос тоглож эхэлсэн байхаа. Манай HYP-д би ганцаараа эмэгтэй бусад нь эрэгтэй болохоор чөлөөт цагаараа бүгд дота тоглодог. Харин би хийх юмгүй учраас тоглож байгааг нь хараад ойлгоод тоглож эхэлсэн. Хамгийн анх поднуутай тоглоод мэдээж маш муу тоглож байсан. Гэхдээ тэр нь надад сонирхолтой байсан. Миний анхны тоглож сурж байсан баатар нь  Bristleback.  Энэ нь хоёр товч л  дарж гүйдэг болохоор хамгийн амархан./Инээв/ Тэрнээс хойш суппортоор тав дээр тоглодог.  
-Дуу бүхэнд өөрийн гэсэн жижиг түүх байдаг шүү дээ. Таны хувьд хамгийн сонирхолтой бүтэж байсан дууны талаар сонирхуулж болох уу?
-Хамгийн сонирхолтой дуу гэвэл шинэ цомгийн маань нэг дуу бий. Энэ дууг продюсер, HYP-ын нэг артисттайгаа хамт гурвуулаа маазарч байгаад дуу хийж үзэх үү гээд продюсер ая тавиад бид хэд нэг нэгээрээ юм нэмж инээлдэж ярьсан зүйл маань дуу болсон чинь маш сайн дуу болчихсон байсан.
-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.
Л.Гантөгс
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн