Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Танилц: Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзүүлэх эрхтэй, онцгой үйлчилгээтэй газрууд

Танилц: Хөл бөмбөгийн ДАШТ-ийг үзүүлэх эрхтэй, онцгой үйлчилгээтэй газрууд
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2018 оны 6 сарын 23
Хөл бөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээдэг Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д энэ сарын 14-ны өдөр эхэлсэн билээ. Тус тэмцээний уур амьсгалыг тултал бүрэн дүүрэн мэдрэхийн тулд залуус найз нөхөдтэйгөө бооцоо тавин мөрийцөж, тэмцээний үйл явдлын талаар ярилцах гайхалтай орчин нөхцөл зайлшгүй хэрэгтэй байдаг. Тиймээс албан ёсны эрхтэйгээр FIFA WORLD CUP RUSSIA-2018-ийг шууд дамжуулан хүргэх газруудын ерөнхий мэдээлэл, хэрэглэгчдэд санал болгох байгаа онцлох үйлчилгээний талаарх мэдээллийг хүргэе.
  1. UB FEST-Улаанбаатар Фестиваль
undefined
UB FEST нь 1400 хүний багтаамжтай үндсэн гурван төрлийн асар мөн хөл бөмбөгийн талбайтай учир хөл бөмбөгийг бүрэн утгаар нь мэдрэхийг хүссэн хүн бүхэнд тохиромжтой болов уу. Зургадугаар сарын 14-ны өдрөөс 7-р сарын 15-ны хооронд ДАШТ-2018-ийг шууд дамжуулахаас гадна амьд хөгжмийн тоглолт, үе үеийн хөлбөмбөгийн шилдэг дуунуудыг хүргэх юм байна. Мөн тус festival-д mini world cup, хоолны өдөрлөг, дрон өдөрлөг, пивоны баяр гэх мэт олон арга хэмжээ болох учир хөл бөмбөг үзэнгээ олон гайхамшигтай үйл явдлуудыг давхар мэдрэх боломжтой юм. ДАШТ-2018 тоглолтуудыг үдшийн 18.00 цагаас үүрийн 04 цаг хүртэл өдөр бүр гаргах аж. UB FEST асар нь Emart худалдааны төвөөс хойш Токиогийн гудамжаар 450м явахад РЦНК-ын гадна талбайд байрлаж байгаа юм байна. Хэсгийн тоглолтууд үнэ төлбөргүй ба ширээний тоо хязгаартай гэдгийг анхаараарай. Утас: 991504718, 99389278
  1. Соёолж асар
undefined
Тус асар нь 1000 хүний багтаамжтай,4X6 хэмжээтэй нягтрал өндөр PXL3 дэлгэцтэй, соёолж шар айраг болон амтат шорлог,гахайн тагалцаг, 5 төрлийн амтат хачиртай даруулга хоол, амьд хөгжмийн "ШАР АЙРАГ" хамтлаг, дуучин Санчирийн тоглолтууд гэх мэт олон үйлчилгээнүүдийг үзүүлж байгаа юм байна. Хэсгийн тоглолтууд дээр таксгүй. Соёолж асар нь үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж байгаа аж. Холбогдох утас: 77001144,88104989
  1. Niislel Fest
undefined
Хөлбөмбөгийн ДАШТ-2018-ын тааварт уралдаан Niislel асарт явагдаж байгаа аж. https://niisleltaavar.mn/#/ тус холбоосоор орж тааварт оролцох боломжтой юм байна. Энэ асар нь 250 хүний багтаамжтай ба ямар ч үнэ хөлсгүйгээр хөлбөмбөг үзэх боломжтой. УДЭТ-ийн урд талбайд байрлаж байна.
  1. Niciton club
undefined
 Niciton club нь 200 хүний багтаамжтай ба хөл бөмбөгийн гайхамшгийг амьд хөгжмийн хэмнэлийн хамт мэдрэх боломжтой. Баасан гариг бүр Niciton хамтлагын тоглолтуудтай учир такс 30000 төгрөг бусад үед үнэ төлбөргүй байх аж. Niciton club нь Үндэсний соёл амралтын хүрээлэн (Парк) дотор байрлаж байгаа. Утас: 77336006,90636006
  1. Moustache
Энэхүү газар нь  4K HD X 6 LED Дэлгэц,DIGITAL SURROUND 360 яригч,140 inch X 2 проектор дэлгэцээр хөл бөмбөгийн албан ёсны эрхтэйгээр хүргэх ба таксгүй байх юм байна.ХУД 3-р хороонд байрлаж байгаа аж. Утас:77770066
  1. Сэнгүр асар
undefined
Тус асар нь ДАШТ-2018-ийг гурван том Led дэлгэцээр шууд дамжуулан хүргэх аж. Мөн Сэнгүр асарт германы фанатуудад зориулан Герман улс гоал оруулах бүрт Герман цагаан зайдасыг арван минутын турш 50 хувь хөнгөлөлттэй үнээр авах боломжтой. Төлбөрийн хувьд үнэгүй ба тоглолтонд бооцоо тавих боломжтой юм байна. Сэнгүр асар нь Сүхбаатарын талбайн урд Ленин клубын хажууд байрлаж байна. Ширээ захиалга: 991930038, 77053333.
  1. The embassy
Тус ресторан нь 250 хүний суудалтай. Байгууллага хамт олон болон найз  нөхдөөрөө 3 ба түүнээс дээш удаа хөл бөмбөг үзсэн тохиолдолд караокед дуулах эрх өгөх юм байна. Байршил нь: Бишрэлт зочид буудлын 1 давхарт Утас:88115630
  1. Нийслэл Кроне асар
 
undefined

Нийслэл Кроне асар нь 700 хүний суудал, жижиг хэмжээний  элсний хөл бөмбөгийн талбай болон асрын гадна талаар олон үндэстний түргэн хоол, амттан болон хийлдэг олон төрлийн тоглоомуудтай. Энэхүү асар нь Үндэсний циркийн зүүн өргөтгөлд байрлах Кроне браухаус рестароны гадна талбайд байрлаж байна. 80012232

  1. Naadam asar
undefined
Наадам асар нь 300-450 хүний багтаамжтай, 3х5 харьцаатай лед дэлгэцтэй бөгөөд хэсгийн тоглолтууд таксгүй байх аж. Энэхүү асар нь наадам Центрын дээвэр дээр байрлаж байна. Утас: 90090505
  1. Republic bar and venue
Тус газар нь 30-40 хүний багтаамжтай бөгөөд 3+1 пивоны урамшуулалтай байгаа юм байна. Байршил нь: Хүнсний 50-р дэлгүүрийн хажууд байрлаж байна.  Утас:77004040
Бэлтгэсэн: А.Хулан, Т.Номин-эрдэнэ
www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн