Карантины үеэр гэртээ тогтмол цэвэрлэгээ хийхийг эрүүл мэндийн байгууллагаас сануулж байгаа билээ. Тэгвэл уншигч та хараахан цэвэрлэгээгээ эхлүүлж амжаагүй бол алдарт "Queen" хамтлагийн шилдэг 20 дууг сонсон өнөөдрийн гэрийн цэвэрлэгээгээ эхлүүлээрэй. Гэр бүлээрээ хамтдаа дуугаа тултал нь чангалж байгаад цэвэрлэвэл Д.Нямхүү эмчийн хэлдгээр нөгөө вирусууд чинь хүртэл айн шүү дээ. Стресстэхгүй, өөрийн дуртай зүйлээ гэртээ хийж, байнга дархлаагаа дэмжицгээе.