Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

Улсын сургуулийн 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна

Улсын сургуулийн 42, хувийн сургуулийн 68 хувь нь зориулалтын цайны газаргүй байна
Нийтэлсэн 2019 оны 9 сарын 25
Нийслэлийн ммэргэжлийн хяналтын газраас ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн шалгалтын дүнг танилцууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн 125 төрийн бус өмчийн 111, нийт 226 сургуульд 1-5 дугаар ангийн 160 мянга орчим хүүхэд “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдаж байна. 2020 оны есдүгээр сарын 1-нээс “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгох учраас бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгааг мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгаж байгаа аж. 
2018-2019 оны хичээлийн жилд хийсэн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, урьдчилан сэргийлэх шалгалтаар төрийн өмчийн сургуулиудын 61, зориулалтын цайны газаргүй байгаа бол огт цайны газаргүй таван сургууль байжээ. Төрийн бус өмчийн 111 сургуулийн 62 нь зориулалтын бус цайны газартай байгаа бол долоон сургууль огт цайны газаргүй байжээ.
Тухайлбал, 
Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135,  Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билэг, Алтан босго
Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50
Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124
Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102, 53, 79, 85
Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номундалай, Оюуны нахиа, 
Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби зэрэг сургууль зориулалтын цайны газартай. 
"Үдийн цай" хөтөлбөр хэрэгжүүлэхдээ зөрчил гаргасан долоон аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг цуцлуулах саналыг Нийслэлийн өмчийн удирдлага ашиглалтын газарт хүргүүлжээ. Мөн “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуулийн удирдлага сургалтын менежер, эмч нар өдөр тутмын хяналт тавих ёстой. “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж байхдаа өдөр тутмын хяналтаа тавьж ажиллаагүй 84 дүгээр сургуулийн захирал, 107 дугаар сургуулийн захирал нарт арга хэмжээ авах саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн