Open iToim app
Боловсрол | 5 мин уншина

Сурвалжлага: Шинэ Монгол технологийн дээд сургуулийн дэлхийд өрсөлдөх дөрвөн төгсөгчийг онцолж байна

Сурвалжлага:  Шинэ Монгол технологийн дээд сургуулийн  дэлхийд өрсөлдөх дөрвөн төгсөгчийг онцолж байна
Нийтэлсэн 2021 оны 4 сарын 1
Өндөр хөгжил, тав тух, эрүүл орчин, сайн эдийн засаг, шинжлэх ухааныг инженер хүмүүс цогцлоодог. Хэзээ ч хоцрогдохгүй, улам их хэрэгцээтэй болох чухал мэргэжил бол инженер юм. Монгол Улсад шинэ технологийн шийдлийг нэвтрүүлэх чадвартай, шилдэг инженерүүдийг бэлтгэн гаргадаг сургуулийн нэг нь Шинэ Монгол технологийн дээд сургууль болжээ. Тус сургууль нь өчигдөр улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулах шинэхэн инженерүүдээ бэлтгэн гаргаж, дипломыг нь гардуулан өгсөн юм.
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн бакалавр, магистрын хөтөлбөрүүдийг өвлийн төгсөлтөөр дөрвөн оюутан төгсөж байгаа юм. Тус сургуулийн удирдлагууд диплом, энгэрийн тэмдэг гардуулах ёслолын үеэр төгсөгчдийн тоонд бус чанарт илүү анхаардаг гэдгийг онцолж байв.
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Н.Гантулга “Манай сургуулийн сургалтын хөтөлбөр, зорилгыг сайн мэдэхгүй хүмүүс ямар цөөхөн оюутан төгсдөг юм бэ гэж харж байгаа байх. Бид олон оюутан төгсгөхдөө гол нь бус манай төгсөгчид олон улсын хэмжээнд ажиллах чадвартай, бусад улс орнуудын инженерүүдээс ялгагдахааргүй чадвартай боловсон хүчнийг гаргахыг л зорьдог. Багш, оюутнуудын хичээл зүтгэлийн үр дүн энэ өдөр л гардаг. Бид төгсөгчдийнхөө амжилтаар өөрсдийн амжилтыг хэмждэг” гэлээ.
undefined
Шинэ Монгол технологийн дээд сургуулийн профессор В.Адъяасүрэн “Монголчууд бид гадаадад сургууль төгссөн л бол мундаг гэж боддог. Гэтэл өнөөдөр бид дотооддоо дэлхийд өрсөлдөх хэмжээний сайн инженерүүдийг бэлтгэн гаргаж чадаж байна. Манай сургуулийг төгссөн оюутан бүр ажлын байртай гарч, мэргэжлээрээ салбар, салбартаа тэргүүлж, гадаадын томоохон компаниудад ажиллах урилга хүлээн авч байгааг харахад бид их бахархдаг.
Шинэ Монгол Коосэн технологийн коллежоос сурах эрмэлзэлтэй маш олон сурагчид дээд сургуульдаа элсэн орж, төгсөж байна. Тэдний төлөөлөл болох хоёр оюутан 1.5 жилээр дээд сургуулиа амжилттай төгсөж байна. Коосэн технологийн коллеж бол дэлхийд технологиороо нэгт бичигддэг Япон улсын сургалтын хөтөлбөрөөр сурдаг учир дэлхийн улс аль ч улс оронд ажиллаж, суралцах бүрэн боломжтой. Үүний нэг жишээ бол өнөөдөр бакалаврын зэргээ хамгаалж чадсан хоёр оюутан юм. Тэд хоёулаа Япон улсын томоохон компанид ажиллах урилгаа авсан” онцлон хэллээ.
undefined
Төгсөгчдөөс онцлоход, Б.Ганбилэг нь математикийн боловсролоор магистрын зэрэг хамгаалсан бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургуулийн математикийн багш юм. Тэрээр Улсын математикийн багш нарын олимпиадад даван удаа түрүүлсэн, дархан аварга багш. 
undefined
Ц.Туул нь Шинэ Монгол технологийн дээд сургуулийг  “Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлээр” магистрын зэргийг хамгаалж дипломоо гардан авч байгаа юм. Тэрээр “Миний хувьд 1+1 хөтөлбөрт хамрагдан Тайвань улсын үндэсний их сургуульд нэг жилийн хугацаатай суралцаж ирээд ШМТДС-даа үргэлжлүүлж суралцан магистрын зэргээ хамгаалсан. Нано шинжлэх ухаан, нано инженерчлэлийн мэргэжил нь 2014 онд хамгийн анх бакалаврт сургалт авч эхэлсэн учраас тус мэргэжил манай улсад тийм ч хөгжөөгүй мөн шинжлэх ухааны салбартаа хөрөнгө бага зарцуулдаг учир нано технологиор дагнаад явахад бэрхшээлтэй. Миний хувьд өмнө нь Монгол Улсын их сургуулийг Био инженерчлэлээр төгсөж байсан учраас хоёр мэргэжлээ хослуулан ажиллана гэж бодож байгаа” гэлээ.
 
undefined
Харин бакалаврын зэргийг хамгаалсан хоёр оюутны тухайд хоёулаа Механик инженер мэргэжлээр төгсөж байгаа юм. Тэдний нэг болох Л.Мөнххүслэн нь Буянт-Ухаа Олон улсын нисэх буудалд мэргэжлээрээ ажилладаг бөгөөд Япон улсын нисэхийн компанид шалгалт өгч, тэндээ ажиллах зорилготой юм.
undefined
Япон улсын нисэх онгоцны компани болох “Japan airlines” ажиллах урилга авсан төгсөгч Ч.Даваадорж “Би Коосэн технологийн коллежийг төгсөөд өөрийн мэргэжлээ дахин ахиулахын тулд Шинэ Монгол технологийн дээд сургуульд орсон. Хэдийгээр өнгөрсөн жил онлайнаар сургалт явагдсан ч  багш нар маань хичээлээ маш ойлгомжтой зааж, ганцаарчилсан сургалтуудыг өгч байсан учраас онлайн сургалтын  маш үр өгөөч сайтай байсан. Миний хувьд мэргэжлээрээ Япон улсын нисэхийн компанид ажиллахыг их зорьдог. Зорилгынхоо төлөө хичээн суралцаж өнгөрсөн арванхоёрдугаар сард тус компанид ажлын ярилцлагад орж тэнцсэн байгаа. Энэ сургуульд орсноор маш их зүйл сурлаа. Сурсан, мэдсэн зүйлээ цаашид амьдралдаа хэрэгжүүлж, улс орондоо хэрэгтэй боловсон хүчин байхыг хичээнэ” хэмээн ярьж байлаа.
 
undefined
Боддог, сэтгэдэг инженерүүд их байж улс оронд бүтээн байгуулалт явагддаг
Ингээд тус сургуулийн онцлогийн талаар Шинэ Монгол технологийн дээд сургуулийн захирал Н.Гантулгатай ярилцсан юм.
-Хөгжиж буй улс оронд чадварлаг инженерүүд маш чухал үүргийг гүйцэтгэдэг гэдэг. Ер нь инженер мэргэжлийн онцлогийг та юу гэж тодорхойлох вэ?
-Монгол улсад Коосен боловсролын тогтолцоог нэвтрүүлсэн албан ёсны гурван коллеж байдгийн нэг нь Шинэ Монгол технологийн коллеж юм. Тус Коосен коллежоо төгсөөд Шинэ Монгол технологийн дээд сургууль элсэн орж үргэлжлүүлэн суралцаад бакалаврын зэргийн болзол хангасан анхы төгсөгч маань өнөөдөр дипломоо гардан авлаа.
Коосэн коллежид хүүхэд 15 настайдаа элсэн ороод 20 насандаа дипломын дээд боловсролтой инженер болж төгсгөдөг. Япон улс өнөөдөр дэлхийд инженерээрээ алдартай байгаагийн нууц нь энэ сургалтын тогтолцоонд л оршдог. Ажлын байран дээр гараад эдгээр инженерүүд нь ажлын голын нугалдаг, гүйцэтгэх түвшний инженерүүд байдаг нь маш чухал. Ийм инженерүүд улс оронд маш их байх хэрэгтэй байдаг. Боддог, сэтгэдэг инженерүүдээс илүү гүйцэтгэл гарна, инженерүүд их байж улс оронд бүтээн байгуулалт явагддаг.
-Шинэ Монгол технологийн дээд сургууль нь зөвхөн мэргэжилтэн бэлтгэхээс гадна хувь хүний хөгжилд их анхаардаг гэж байсан?
-Манай сургуульд сурч байгаа хүүхдүүд ёс суртахуун, хариуцлагыг өндөр ухамсарласан мэргэжилтэн-бие хүн болж төгсдөгөөрөө маш давуу талтай. Сайн мэргэжилтнийг ямар ч сургууль бэлдэж чадна. Харин сайн, харицлагатай мэргэжилтэн-бие хүнийг бэлтгэнэ гэдэг нь илүү их хүч хөдөлмөр ордог. Монгол Улсын бүх их дээд сургуулиуд мэргэжилтэн-бие хүнийг бэлтгэж чадвал төгсөгчид маань олон улсад мэргэжил, ур чадвар, харилцаа гээд бүх зүйлээрээ огт гологдохгүй.
-Шинэ Монгол технологийн дээд сургуулийг төгсөж байгаа оюутнуудын хэдэн хувь нь ажлын байртай, хэдэн хувь нь гадаадын тэтгэлэгт хамрагдаж чаддаг вэ?
-Манай сургуулийг төгсөж байгаа төгсөгчид 100 хувь ажлын байртай болох юм уу, гадаадад мэргэжил дээшлүүлэхээр явдаг. Өөрөөр хэлбэл, манай төгсөгчид дунд ажилгүй, ажил хайгаад явна гэсэн ойлголт огт байдаггүй. Ерөнхийдөө оюутнууд маань ахлах курст байхдаа ажлын байраа олчихсон байдаг. Манай сургуульд карьер хөгжлийн төв гэж байдаг. Энэ төв нь оюутныг нэгдүгээр курст байх үеэс нь эхлээд тухайн хүүхэдтэй тулж ажиллаж, өөрийг нь олж таниулж, зорилгыг нь тодорхойлж, зөвлөж явдаг. Зөвхөн мэргэжил олгохоос гадна тухайн хүүхдийн төлөвшил, зөв хүн болгох тал дээр анхаардаг. Бидний хувьд төгсөгчдаа гадаад улсад суралцаж, ажиллан гадны сайн туршлагыг хуримтлуулахыг дэмждэг ч төгсөөд ядаж 2-3 жил эх орондоо ажиллаасай гэж хүсдэг.
-Цаашдаа төгсөгчдийнхөө юунд билүү их анхаарна гэж зорьж байгаа вэ?
-Манай төгсөгчдийн зарим нь гадаад улсад ажиллаж амьдарч байгаа ч бидний хувьд гадаад улсад инженер бэлдэж өгч байгаа юм биш. Бид оюутнууддаа эх оронч сэтгэлгээг суулгахын төлөө их хичээдэг. Та гадаадад сурч, ажиллаж болно, гэхдээ тэнд байгаа сайн туршлагыг эх орондоо оруулж ирж, улсаа хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бол та сайн монгол инженер. Ийм учраас сургуулийнхаа төгсөгч нарыг сайн монгол инженер болгохын төлөө зүтгэнэ.
undefined
undefined
undefined
undefined
undefined
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн