Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Төгсөлтийн баяр ба анхааруулга

Төгсөлтийн баяр ба анхааруулга
Нийтэлсэн 2018 оны 5 сарын 16
Хавар дулааны улирал эхлэхээр аялал зугаалга болон төгсөлтийн баяраараа архидан согтуурах явдал газар авдаг байна. Энэ нь  хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг аж. Иймд Замын цагдаагийн газраас дараахь анхааруулгыг өглөө.
Тухайлбал, байгууллага, анги  хамт олон, найз нөхдөөрөө нийлэн амралт зугаалгаар явахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцох, олон хүнийг нэг дор тээвэрлэж явах үедээ замын хөдөлгөөний дүрэм зөрчих зэрэг үйлдлээс шалтгаалж ноцтой зам тээврийн осол, хэрэг гарах эрсдэлтэй байдаг аж.
Тухайлбал, 2018 оны тавдугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг Гэгээ хүнсний дэлгүүрийн уулзварт 30 гаруй хүүхэд тээвэрлэж явсан Daewoo маркийн автобус нь North benz маркийн ачааны автомашинтай мөргөлдөж гурван том хүн, таван хүүхэд гэмтсэн осол гарсан бол
Мөн тавдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн нутагт төгсөх ангийн 30 гаруй хүүхдийг тээвэрлэж явсан Хүүхдийн автобусны жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан зэрэг ноцтой зөрчил, хэргүүд бүртгэгдсэн байна.
Иймд их, дээд сургууль, коллеж, ерөнхий боловсролын сургуулиуд төгсөлтийн баяраа тэмдэглэх үедээ  оюутан, сурагчдын аюулгүй байдлыг хангаж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн унаагаар үйлчлэх ажлыг нэгдсэн журмаар зохион байгуулах шаардлагатай байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн эсэх, жолооч нь жолоодох эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундаа хэрэглээгүй эсэх зэргийг няталж шалгах шаардлагатай.
Баярын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч, удирдах албан тушаалтан нар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх талаар зөвлөмж, санамж сэрэмжлүүлгийг нийт хамт олонд танилцуулж баталгаа гаргуулах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баярын үйл ажиллагааг зүй зохистой  тэмдэглэн өнгөрүүлэхийг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
 
 
 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн