Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Яармаг орчмыг хотын бизнес, санхүү захиргааны шинэ төв болгож, Нийслэлийн захиргааг Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо руу шилжүүлэхээр болсон. Ийн нийслэлийн Засаг даргын тамгын газрын эхний ээлж түрүү оны арванхоёрдугаар сард нүүж эхэлсэн билээ.
Иймд НЗДТГ-ын нүүлгэн шилжүүлэх ажил хэр урагштай байгаа эсэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
Тэрээр, "Одоогоор Яармаг дахь шинэ байр руу нийслэлийн зургаан агентлаг нүүчихсэн байгаа. Шинэ барилга нь 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Ямартай ч одоогийн байрлаж байгаа Хангарьд ордныг зарахаар дуудлага худалдаа зарласан. Хангарьд зарагдах юм бол барилгын гүйцэтгэлээ дуусгаж, үлдсэн хэсэг нь нүүнэ" хэмээлээ