Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

Эрсдэлийн үнэлгээ: Зуд болох өндөр эрсдэлтэй аймаг, сумдыг танилцуулав

Эрсдэлийн үнэлгээ: Зуд болох өндөр эрсдэлтэй аймаг, сумдыг танилцуулав
Нийтэлсэн 2022 оны 11 сарын 14
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, танилцууллаа. Нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 орчим хувьд бага, 10 гаруй  хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарчээ.
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Архангай аймгуудын зарим нутаг зудын "эрсдэл их" гэсэн зэрэглэлд байна. 
Зуд болох нэн их эрсдэлтэй сумд: 
Баян-Өлгийн Сагсай, Алтай,
Увсын Бөхмөрөн, Хяргас, Зүүнхангай,
Завханы Сонгино, Баянтэс, Алдархаан, Отгон,
Баянхонгорын Баянбулаг
Зуд болох их эрсдэлтэй сумд: 
Баян-Өлгийн Цэнгэл, Алтанцөгц, Ногооннуур, Бугат, Баяннуур, Дэлүүн,
Увсын Сагил, Түргэн, Ховд, Тариалан, Малчин, Өмнөговь, Өлгий, Завхан, Цагаанхайрхан, Тэс,
Ховдын Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Дөргөн, Буянт, Манхан, Дуут, Мөнххайрхан, Зэрэг, Мөст, Булган, Цэцэг, Дарви,
Завханы Тэс, Асгат, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Яруу, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, 
Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Шарга, Тонхил, Төгрөг, Бугат, Тайшир, Алтай, Есөнбулаг,
Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Галуут, Бөмбөгөр, Баян-Овоо, Баянговь, Баянлиг, Богд, 
Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Галт, Төмөрбулаг,
Архангайн Цахир,
Өвөрхангайн Уянга, Нарийнтээл, Өлзийт, Хархорин, Сант, Баянгол, Төгрөг, Богд,
Булганы Сайхан, Баяннуур,
Төвийн Баянхангай, Архуст, Эрдэнэ, Баян, 
Хэнтийн Жаргалтхаан,
Сүхбаатарын Түвшинширээ, Уулбаян, Баяндэлгэр, Онгон,
Өмнөговийн Мандал-Овоо, Булган, Сэврэй, Гурвантэс, Ханхонгор, Баян-Овоо,
Дундговийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай,
Дорноговийн Даланжаргалан, Мандах зэрэг сум багтаж байна. 
undefined
Энэ жил гандуу болон гантай байсан баруун болон говийн нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байгаа бол хур бороо элбэг байсан төвийн бүс нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон, нэгжийн ургац бага, малын тоо ихтэй зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна.
Түүнчлэн зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй, малчид мөнгөжих боломж муутай байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлсээр байна гэж Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс мэдээллээ. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн