Open iToim app
Таны сонорт | 2 мин уншина

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ

Баянгол дүүргийн 85 дугаар цэцэрлэг гаднах талбайн 95 хувийг ногоон байгууламж болгожээ
www.iToim.mn
+ Дагах
Нийтэлсэн 2021 оны 9 сарын 9
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хүүхдүүдийн сурч боловсрох орчныг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгын хүрээнд сургууль, цэцэрлэгийн орчныг ногоон болгох, зүлэгжүүлэх захирамжийг гаргасан билээ. Тэгвэл Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах 85 дугаар цэцэрлэгийн хамт олон дүүргийн Засаг даргын гаргасан захирамж болон Улаанбаатар хотын ЗАА-аас гаргасан “Манай хороо-Миний гудамж” аяны удирдамжийн хүрээнд байгууллагын эзэмшлийн гаднах талбайн 95 хувьд зүлэг, цэцэг, суулгаж ногоон байгууламж бий болгох тохижилтын ажлыг өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан хийжээ. Ингэснээр ногоон байгууламжийн эзлэх талбайн хэмжээ  урд жилийнхээс 100мкв-аар нэмэгдэж 4000мкв болсон бөгөөд 1456 метр газарт наранцэцэг, 59 метр газарт мод бут тарьжээ.

Цэцэрлэгийн гаднах талбайг ногоон байгууламж болгосноор эцэг эхчүүд болон хүүхдүүд ихэд талархалтай хандаж байгаа аж. Тодруулбал, ногоон байгууламжаа туршилт танин мэдэхүйн талбай болгож танхимын бус сургалт хичээлээс гадуурх сургалтын үеэр багш хүүхдүүд хамтдаа ургамлын хөрсийг сийрүүлэх, үрслүүлэх, шинээр суулгах, арчлах зэргээр сонирхолтой туршилт хийх зэргээр ашиглаж байгаа гэдгийг 85 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Уламбаяр танилцуулсан юм.

Түүнчлэн цэцэрлэгийн гаднах талбайн сул шороон хөрс бүхий талбайг явган зам, зүлэг, бусад хатуу хучилттай талбайгаар шинэчлэн тохижуулж, орчны тоосжилтыг бууруулсан бол нийслэлийн агаар хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор цэцэрлэгийн хашаанд байгаа улиас 15 ширхэг моднуудад тайралт хийж ургалтын хэлбэрийг засаж сайжруулжээ. Мөн тус цэцэрлэгийн ажилчид өөрсдийн нөөц боломжийг ашиглан 32 голт бор, гурван гүйлс, 3 бүйлс гээд нийт 38 бутыг цэцэрлэгийн хашаандаа тарьсан байна.

www.iToim.mn
+ Дагах
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн