Open iToim app
Үйл явдал | 3 мин уншина

Н.Энхбаяр: Миний орчуулсан ном Монголчуудад үр өгөөжөө өгнө гэж найдаж байна

Н.Энхбаяр: Миний орчуулсан ном Монголчуудад үр өгөөжөө өгнө гэж найдаж байна
Нийтэлсэн 2019 оны 5 сарын 23
Монголын утга зохиолын салбарт нэлээдгүй хувь нэмэр оруулсан гэгдэг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өөрийн 1991 онд хэвлүүлж байсан английн өгүүллэгүүдийн түүвэр болох Хатсан гар номоо Сохрын орон нэртэйгээр уншигч  олны хүртээл болгожээ.
Английн үүсэл, хөгжил гэдэг Английн өдөр тутмын сонинуудын түүхтэй салшгүй холбоотой. Англи улсад өгүүллэг нь 1880-аад оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын бие даасан төрөл зүйл болон хөгжиж эхэлжээ. Өгүүллэг бичигчид ихэвчлэн “Шар ном” эсвэл “Үндэсний ажиглагч”  хэмээх хоёр сонинд бүтээлүүдээ хэвлүүлдэг байсан. Тэгэхээр английн сонины хөгжлөөс Англи улсын хөгжил шалтгаалсан бол сонины хөгжил нь английн зохиолчдын өгүүллэгээс хамаарч байжээ. Н.Энхбаяр утга зохиолын дээд сургуульд сурч байхдаа тэр үед ЗХУ \хуучин нэрээр\-д хориотой байсан А.Солженицын “Гулаг гольтрог” буюу “Архипелаг Гулаг” роман, О.Шпенглер ”Барууны мөхөл”буюу “The deadline of the west” бүтээл, И.Бунин “Окаянные дни” тэмдэглэл, Н.Бердяев, В.Мережковский, З.Фрейд, О.Мандельштам, В.Булгаков “Мастер, Маргарита хоёр” роман И.Бродский, В.Ерофеев “Москва-Петушки” роман зэрэг олон эрдэмтэд, философичид, зохиолчдын бүтээлийг  “самиздат” буюу нууц хэвлэлийн газар хэвлэснийг гараас гар дамжуулан уншиж,  тэр үеийн зөвлөлт засгийн алдаа, оноог бодитойгоор үнэлэн дүгнэхэд  шаардагдах зохих мэдлэгийг олон авч, улс төр, нийгэм, эдийн засгийн аливаа асуудлаар өөрийн гэсэн үзэл баримтлал, байр суурьтай байх боломжтой байна.
Н.Энхбаяр нь Монголын зохиолчдоос Д.Нацагдорж “Харанхуй хад” өгүүллэг,  С.Лодойдамба, Д.Маам  “Хоёр хар буурийн тухай” тууль, С.Пүрэв, Д.Батбаяр, Д.Урианхай нарын бүтээлийг орос хэлээр орчуулан хэвлүүлсэн бол гадаадын зохиолчдоос Л.Толстой “Бага нас”, Н.Гоголь “Петербургийн туужис”, А.Блок, И.Бродский, В.Высоцкий, И.Тарковский нарын бүтээлийг монгол хэлнээ орчуулан хэвлүүлсэн байна. Энэ удаад 1991 онд хэвлэгдсэн “Хатсан гар” хэмээх английн өгүүллэгүүдийн түүвэр номны нэрийг өөрчилж, “Сохрын орон” гэх номоо уншигч олны хүртээл болголоо.
undefined
Номны тухай Энэтхэгийн Элчин сайд М.П.Сингх: Өнөөдөр номны нээлтэд ирлээ. Н.Энхбаярыг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэдгээр нь мэднэ. Харин өнөөдөр оюун ухааны хувьсалд хөрөнгө орууласан олон ном орчуулсныг мэдэж авлаа.  Номын нээлтэд ирсэн хүмүүсийг хараад энэ ном бэстселлер болох байх гэж бодож сууна.
undefined
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр: 1991 онд буюу одоогоос 28 жилийн өмнө Английн өгүүллэг гэх номыг Хатсан гар гэсэн нэртэйгээр орчуулж байлаа. Гэтэл “Сэлэнгэ Пресс” гэх байгууллагаас  таны өмнө нь  орчуулсан “Хатсан гар” гэх ном бол уншигчийн хувьд эрэлт хэрэгцээтэй ном байна. Энийг дахин хэвлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн.  Би өөрөө тэр номоо дахин хэвлэх тухай ч бараг мартсан байсан. Ингээд дахин  хэвлүүлэх боломж олдоод өнөөдөр хоёр дахь удаагаа “Сохрын орон” нэртэйгээр хэвлэлээ.Тус ном  английн шилдэг өгүүллэгүүдийн түүвэр бөгөөд уншихад маш хялбар. Нэг бүлгийг нэг өдөр уншихад л маш сайхан олон зүйлийг бодож, англи гэх улсын зохиолчдын том ертөнцийн, соёлын нэг хэсгийг өөрийн болгож явах бололцоотой. Бидний амьдралын тухай, нийгмийн тухай, жирийн хүмүүсийн тухай, яаж энэ амьдралынхаа байр суурийг олох тухай, алдах тухай, хайр дурлал, хагацалын тухай том том сэдвүүдийг хөндсөн зохиол байгаа. Англичуудад үр өгөөжтэй байсан болохоор Монголчуудад бас үр өгөөжтэй болох болов уу гэж найдаж байна.
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн