Open iToim app
Эрх зүй | 2 мин уншина

Өмгөөлөгч Д.Осороо: М.Энхсайханыг яллаж байгаа прокурорын дүгнэлт үндэслэлгүй

Өмгөөлөгч Д.Осороо: М.Энхсайханыг яллаж байгаа прокурорын дүгнэлт үндэслэлгүй
Нийтэлсэн 2020 оны 5 сарын 5
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр өглөөний 8.30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд дөнгөж сая шүүх хуралдаан түр завсарлалаа.
Энэ үеэр М.Энхсайханы өмгөөлөгч Д.Оросоо шүүх хурлын шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
-Тавдугаар сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар зарим гэрч, шинжээчдийг оролцуулах хүсэлт тавьсан. Шүүх хуралд гэрч нар ирсэн үү?
-Зарим гэрч нар ирсэнгүй. Иймд гэрчгүйгээр шүүх хурлыг эхлүүлэхээр болсон.
-Шүүх хуралдааны үйл явц хэр явагдаж байна вэ?
-Яг одоо мэтгэлцээний ажиллагаа явагдаж байна.
-Өмгөөлөгчийн зүгээс ямар хүсэлт тавьж байгаа вэ?
-Өмгөөлөгчдийн зүгээс прокурорын яллах дүгнэлттэй холбогдуулан яллах дүгнэлт үндэслэлгүй байгааг хүргүүлсэн. Яагаад вэ гэхээр 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд тухай үеийн Ерөнхий сайд М.Сайханбилэгээс Улсын Их Хурлын даргад тогтоолын төслийг их хуралд өргөн мэдүүлсэн. Энэ үйлдэлтэй нь холбогдуулан хоёр зүйл ангиар ялласан. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэдгээр яллаж байгаа. Мөн хорлон сүйтгэх  гэмт хэрэгт яллагдаж байна. Тэгэхээр нэг үйлдлийн төлөө эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар яллаж байгаа нь прокурорын яллах дүгнэлт үндэслэлгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Мөн энэ үйл явдал нь 2013 оны тавдугаар сарын 18-нд машин худалдан авсан, 2015 оны дөрөвдүгээр сарын 23-нд тогтоолын төсөл их хуралд өргөн мэдүүлсэн гэх хэргүүд бий. Тухай үед 2002 оны эрүүгийн хэргүүд үйлчилж байсан. Тэгэхээр энэ хэрэг дээр 2002 оны эрүүгийн хэрэг хэрэглэх ёстой.
-Хотын дарга асан Бат-Үүл өөрийн цахим хуудсандаа “М.Энхсайханыг цагдан хорихдоо харанхуй хүйтэн өрөөнд хорьсон байна” гэсэн утгатай зүйл бичсэн. Энэ тал дээр тайлбар өгнө үү?
-Тийм зүйл болоогүй. Өөрөөр хэлбэл цагдан хорих ангийн машин ирэх хүртэл шүүхийн түр саатуулах байранд байсан.
-Цагдан хорих үндэслэл юу вэ?
-Цагдан хорих үндэслэлийн хувьд бид хүний эрхийн талаас нь зөвшөөрөхгүй байгаа. Шүүхдэгч өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрхтэй. Түүнийгээ илэрхийлэх эрхтэй. Тэгэхээр яллагдагч өөрийн үзэл бодлыг илэрхийлэх зорилготой байсан. Түүнээс биш яллагдагч үүргээ зөрчин хэргийн оролцогч нарт нөлөөлөх зорилго агуулаагүй. Энэ сэдэв нь олон нийтэд байнга өрнөж байдаг сэдэв учир хүний эрхэд халдаж байна.
-Машин худалдан авах асуудал дээр 130 сая төгрөг, 55 сая төгрөг гэсэн хоёр өөр зүйл яригдаж байгаа. Энэ тал дээр тайлбар өнгө үү?
-2013 оны тавдугаар сарын 18-нд төслийн нэгжээр Lexus 570 маркийн машин худалдан авсан үйл явдал болсон. Энэхүү худалдан авсан үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр яллаж байгаа. Худалдан авсан машин одоо хүртэл "Таван толгой" төслийн нэгжид байдаг. Иймд ямар ч алдагдалгүй. Тэгтэл прокурор 130 сая төгрөгийн хохирол учруулсан гэж яллаж оруулж ирж байгаа. Гэвч иргэний нэхэмжлэгч хохирогч байгууллага 55 сая төгрөгийн хохирол учирсан гэж хэлдэг. Ийм учир прокурорын яллах дүгнэлт бодитой биш
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн