Open iToim app
Таны сонорт | 3 мин уншина

Гэрээсээ гаралгүй банкны бүх үйлчилгээг авах боломжтой

Гэрээсээ гаралгүй банкны бүх үйлчилгээг авах боломжтой
Нийтэлсэн 2020 оны 4 сарын 10
 Дэлхий дахинд коронавирусийн аюул нүүрлээд байгаа энэ цаг үед иргэдийг аль болох гэрээсээ гарахгүй, олон хүнтэй газар явахгүй байхыг ДЭМБ болон манай улсын Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.
Гэвч иргэдэд байр цахилгааны төлбөрөө төлөх, зээл авах, зээл төлөлтийн хугацааг хойшлуулах, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах, карт захиалах гээд банкны үйлчилгээ авах зайлшгүй шаардлагууд бий. Тиймээс ХААН Банк гэрээсээ гарахгүйгээр банкны үйлчилгээ авах боломжийг иргэд, харилцагчдадаа олгожээ. Тодруулбал, ХААН Банк өнөөгийн нөхцөл байдал, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн банкны үйлчилгээг цахимаар, хүссэн газраасаа авах боломжийг бүрдүүлсэн байна. Ингэснээр дэлхий нийтийг цочроож буй цар тахлын үед иргэд, харилцагчдаа эрсдэлээс хамгаалаад зогсохгүй тэдний цаг хугацааг хэмнэж буйгаараа олны талархлыг хүлээгээд байгаа билээ.
Үүнээс гадна ХААН Банк “Өөртөө үйлчлэх банк” буюу КИОСК машиныг хэрэглээнд нэвтрүүлээд буй. Одоогооор тус машиныг 21 аймгийн төв болон нийслэл даяар 100 ширхгийг байрлуулжээ. Иргэд, харилцагчид заавал ХААН Банкны салбар, тооцооны төвд очилгүйгээр өөрт ойрхон КИОСК машинаас бүх төрлийн үйлчилгээг авах бүрэн боломжтой юм.
КИОСК машинаас авч болох үйлчилгээнүүд:
  • Дансны хуулга, тодорхойлолтоо харах, хэвлэх, и-мэйл хаягаар илгээх
  • Зээлийн үлдэгдэлтэй болон үлдэгдэлгүй тодорхойлолтоо и-мэйлээр өөртөө болон хүссэн хүн рүүгээ илгээх, хэвлэх
  • ХААН Банк дотор болон бусад банк хооронд гүйлгээ хийх
  • Интернэт банк болон Khan Bank аппликейшнд шинээр бүртгүүлэх
  • Видео теллертэй харилцуураар холбогдон өөрт хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөөг авах
undefined
     Манай сурвалжлах баг тус банкнаас үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэгдийг сонсохоор ХААН Банкны Ардын эрхийн салбарыг зорьсон юм.
Баянзүрх дүүргийн 14-р хорооны иргэн Д.Гантулга: Манайх ХААН Банкнаас орон сууцны зээл авсан юм. Хөл хорионоос болоод миний ажил зогссон болохоор ХААН Банкинд зээлээ хойшлуулах хүсэлтээ цахимаар явуулахад миний хүсэлтийг хүлээн авч, хариу өгсөн.Өнөөдөр энд гэрээнд гарын үсэг зурахаар ирээд байна.  Ийм чухал ажлаа заавал банкны салбарт өөрийн биеэр очилгүй, ажлынхаа хажуугаар амжуулж байгаад сэтгэгдэл өндөр байна. Өмнө нь банкинд оочерлож хагас өдрөө алддаг байсан. Харин одоо цахимаар ажлаа амжуулж, чирэгдэлгүй үйлчилгээ авч байгаадаа маш их баяртай байна.
Сүхбаатар дүүргийн 8-р хорооны иргэн Х.Дуламсүрэн: Би хувиараа бизнес эрхэлдэг. Тиймээс банкны үйлчилгээ өдөр тутамд л хэрэгтэй болдог юм. Иргэд бэлэн мөнгөөр үйлчлүүлэх нь  багасаж ихэнхдээ карт уншуулж, интернэт банкаар гүйлгээ хийж байна. Энэ нь наймаа хийж байгаа бидэнд ч амар байдаг. Гэхдээ хөл хорио тогтоосноос хойш гүйлгээ багасаад байгаа. Тиймээс бизнесийн зээлээ төлөхөд хүндрэлтэй л болж байна. Зээлээ хойшлуулах боломжтой эсэхийг судална. Би ХААН Банкнаас бизнесийн зээл авсан. Бусад банкийг бодвол зээлийг маш хурдан гаргаж өгч, хүндрэл чирэгдэл учруулдаггүй. Үйлчилгээ сайтай гэж боддог.
Баянзүрх дүүргийн 25-р хорооны иргэн Л.Дашням: Би ХААН Банкнаас тэтгэврээ авдаг. Өнөөдөр тэтгэврийн зээл авах гээд банкин дээр ирсэн. Хэдхэн минутад зээл гаргаад өгсөнд их баяртай байна. Мессежээр тэтгэврийн зээлийн хүсэлт авдаг болсон гэнэ ээ. Иргэдэд хүндрэл чирэгдэл учруулалгүй, хурдан шуурхай үйлчилж байгаад баяртай байна. Утаснаасаа мөнгө шилжүүлэхийг теллер охиноор заалгаж, сураад авлаа. Одоо заавал банкинд ирж мөнгө шилжүүлэх эсвэл хүүхдүүдээ гуйж гүйлгээ хийлгэхгүй амар боллоо. Настай хүмүүст их ойлгомжтой, хурдан сурахаар эд байна.
Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн А.Ганчимэг: Би төрийн албан хаагч. Цалингаа ХААН Банкнаас авдаг. Интернэт үйлчилгээг нь өдөр тутамдаа хэрэглэдэг. Заавал банкинд очоод байхгүй онлайнаар төлбөр тооцоо, шилжүүлэг хийчихдэг учраас их амар байдаг. Дээр нь интернэт банкны аппликэйшн хэрэглэхэд маш хялбар, ганцхан минутын дотор мөнгө шилжүүлж, утас, интернэт, банкны төлбөрөө төлчихдөг. Мэдээж хүн бүхэн завгүй, яарсан энэ нийгэмд аль болох хүний цаг завыг хэмнэсэн үйлчилгээг л сонгон хэрэглэж байна.
ХААН Банк харилцагчдадаа хадгаламжийн данс нээх, цалингийн зээл авах, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах, бүх төрлийн зээлийн төлбөр төлөх, дебит карт шинээр захиалах, картаа идэвхтэй болон идэвхгүй болгох, картын нууц үгийг сэргээх, интернэт банк мобайл банкны бүртгэл хийх, мобайл банкны нууц үгийн блок гаргах зэрэг олон үйлчилгээг гэрээсээ гаралгүй авах боломжийг бүрдүүлээд байна. 
undefined
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн