Саратов Айрлайн компанийн А-148 онгоц Москва хотын Домодедова нисэх буудлаас Орск хотруу нисэх замдаа сүйрч, зорчиж байсан бүх хүн амиа алджээ. Онгоц нисэх онгоцны буудлаас хөдлөөд төд удалгүй нислэгийн хяналтын радараас алга болсон тухай албаныхан мэдээлэв. Сүйрэл Москва хотын гаднах Аргунова тосгон орчимд болсон ба азаар тосгоны энгийн иргэд хохироогүй байна. Амиа алдагсдын 65 нь зорчигч, 6 нь хөлгийн багийнхан бөгөөд үүнд гурван хүүхэд, гурван гаднын иргэд багтжээ. Ослын шалтгааныг одоогоор бүрэн гүйцэт тогтоогоогүй байгаа ч хүчтэй салхи болон нисгэгчийг техникийн дутагдалдаа тайлагнаагүйгээс үүдсэн гэх магадлал өндөр байна. Дээр дурдсанчлан ослоос амьд үлдсэн хүн одоогоор байхгүй бөгөөд аврах багийнхан эрлээ үргэлжлүүлж байна. Онгоцны хэсэг, нас барагсдын цогцсууд өргөн талд тарсан бөгөөд их хэмжээний цасан шуургын улмаас эрлийн ажил хүндэрч буйг мэдээлжээ.
Ослын тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Ослын улмаас хайртай хүмүүсээ алдсан хүмүүст гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн эмгэнэл илэрхийсэн тухай албаныхан мэдээлэв.
Мөн удирдах нисгэгчээр 5000 цагийн нислэгийг хуримтлуулсан, туршлагатай нисгэгч байсан тухай мэдээлээд байна. А-148 хүн тээврийн онгоц нь нийт 85 хүний суудалтай, 2004 онд үйлдвэрлэгдэж, хүн тээврийн нислэг үйлдэх болжээ. Энэ удаагийн осол нь А-148 онгоцтой холбогдох анхны осол биш бөгөөд 2011 онд хийсэн туршилтын нислэгийн улмаас хөлгийн багийн зургаан хүн амиа алдаж байв. Осолдсон онгоц 2010 онд үйлдвэрлэгдэж, найман жилийн турш нислэг хийжээ.
Оросын агаарын тээврийнхэн сүйрлийн тухай “Бид ийм эмгэнэлт явдал дахин гаргахгүй байхын тулд аюулгүй байдлыг хангаж, онгоцны засвар, техникийн үйлчилгээнд стандарт тогтоож, Домодедова нисэх онгоцны буудлын хяналтыг дахин шалгах болно” гэв.
Онгоцны сүйрлийн байдлыг харуулж буй бичлэг:
Эх сурвалж: Russia Today, CNN