Open iToim app
Хөндөх сэдэв | 1 мин уншина

650 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх олон адуу хулгайлан, нядалж зарж байсан этгээдүүдийг илрүүлжээ

650 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх олон адуу хулгайлан, нядалж зарж байсан этгээдүүдийг илрүүлжээ
Нийтэлсэн 2020 оны 1 сарын 16
Иргэдийн 650 сая орчим төгрөгөөр үнэлэх олон тооны адууг хулгайлан нядалж зарсан А, С нарын 14 холбогдогчтой бүлэг этгээдийг Төв аймгийн Цагдаагийн газраас олж тогтоон мөрдөн шалгаж байгаа тухай ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс мэдээлэв.
Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянцогт, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо “партизан”, Хан-Уул дүүргийн “Чингэсийн хүрээ”, “Жаргалантын ам” гэх газраас ноднин 10-12 дугаар сар хүртэл нийт 10 удаагийн үйлдлээр бусдын 112 адууг бэлчээрээс нь тууж Сонгинохайрхан дүүргийн нутагт нядалж зарж борлуулсан байна.
Дээрх гэмт хэрэгтэн этгээдүүд өмнө нь малын хулгайн хэргээр ял эдэлж байсан, зохион байгуулалттай ажилладаг нь тогтоогдсон юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн