Open iToim app
Үйл явдал | 2 мин уншина

П.Сайнзориг: Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн

П.Сайнзориг: Тавын даваанд унасан, улсын цолтой нэг бөхөөс допинг илэрсэн
Нийтэлсэн 2022 оны 8 сарын 22
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Улсын их баяр наадмын үндэсний бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг, Үндэсний бөхийн салбар хорооны нарийн бичгийн дарга П.Хадбаатар нар допинг илэрсэн бөхийн талаар мэдээлэл өглөө.
Энэ жилийн баяр наадмаар дөрөв болон түүнээс дээш давсан 64 бөхөөс, 16 харваачаас гээд нийт 80 хүнээс допингийн шинжилгээ авсан байна. Шинжилгээний хариугаар 63 бөх допинг хэрэглээгүй, нэг бөх хэрэглэсэн гэдэг хариу ирсэн аж. 
Энэ талаар Улсын их баяр наадмын бөхийн салбар хорооны дарга П.Сайнзориг "Хэнээс допинг илэрснийг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл энэ нь тухайн хүний эрүүл мэндийн нууцын асуудал юм. Допингийн шинжилгээний хариу Олон улсын системд орсон. Үүнийг зохион байгуулагчид л орж харах боломжтой. Допинг илэрсэн бөх нь тавын даваанд унасан, улсын цолтой бөх байгаа. Тухайн тамирчин дараагийн шинжилгээнд хамрагдах эсэхээ есдүгээр сарын 1-нээс өмнө хэлэх ёстой. Энэ жил допинг илрээгүй тул цолны асуудал гарахгүй. Хэдийгээр тухайн бөх цол аваагүй ч хориотой бодис хэрэглэсэн тул эцсийн шинжилгээний хариу гарсны дараа хариуцлага тооцох талаар ярина. Тавын даваанд унасан, улсын цолтой бөхөөс допинг илэрсэн" гэлээ. 
Үндэсний их баяр наадмын тавын даваанд улсын цолтой дараах бөхчүүд унажээ.
-Улсын аварга Г.Эрхэмбаяр,
-Улсын заан Н.Жаргалбаяр,
-Улсын заан М.Өсөхбаяр,
-Улсын заан Ц.Одбаяр,
-Улсын харцага А.Цацабшир,
-Улсын харцага Т.Баасанхүү,
-Улсын харцага Ө.Даваабаатар,
-Улсын харцага Х.Гантулга,
-Улсын харцага Т.Бэгзсүрэн,
-Улсын харцага Ш.Пүрэвгарьд,
-Улсын харцага Ц.Мөнхбаяр,
-Улсын начин Х.Батчулуун,
-Улсын начин Д.Амарсайхан,
-Улсын начин Э.Ванданцэрэн,
-Улсын начин Ж.Ням-Эрдэнэ,
-Улсын начин Д.Хүдэрбулга
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн