Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулна

Хөгжлийн банкинд аудитын шалгалт оруулна
Нийтэлсэн 2021 оны 12 сарын 17
Хөгжлийн банкны олгосон зээлүүдээс нэг их наяд нь чанаргүй зээл болсон гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байсан билээ. 
Тиймээс ирэх жил Хөгжлийн банкинд аудит хийхээр болжээ. Тодруулбал, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн аудитын байгууллагын ирэх жил хийх сэдвийг баталсан бөгөөд үүнд Хөгжлийн банкийг багтаажээ. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй бөгөөд тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл болжээ.  Иймд шинэ зээл өгөх чадамжгүй болсон байна. 
Сангийн сайд Б.Жавхлан "Хөгжлийн банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Хөгжлийн банкийг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна" гэсэн юм.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн