Open iToim app
Анализ | 2 мин уншина

Х.Нямбаатар бүрэн эрхээсээ татгалзаж хотын дарга болох уу

Х.Нямбаатар бүрэн эрхээсээ татгалзаж хотын дарга болох уу
Нийтэлсэн 2018 оны 11 сарын 6
УИХ-ын чуулганд л тааллаараа оролцох эрхтэй Монгол Улсын Ерөнхийлөгч түүхэнд анх удаа МАН-ын бүлгийн хуралд өнгөрсөн долоо хоногт орсон билээ. Ороод зогсохгүй, Сангийн сайдыг дуракаар нь дуудаж, Ерөнхий сайдыг хэлсэндээ хүрч гар нийлсэнгүй хэмээн зандарчаад гарсан тухай “дотоод мэдээ” өдөртөө олон нийтэд ил болсон юм.
Ерөнхийлөгчийг гарсны дараа зарим гишүүн “энэ Ардын намын бүлэг биз дээ, Ерөнхийлөгчийг хэн урьсан юм бэ” хэмээн бухимдсан бол, зарим нь Ерөнхийлөгчтэй муудалцахгүй явах, төсөвт хориг тавибал хүлээж авах, Майдар хотын бүтээн байгуулалтад төсөв тавих талаар ярьсан байна.
Ерөнхийлөгчийн талыг баримтлагч эдгээр гишүүдийн тоонд саяхан л “Ерөнхийлөгчийг өөрийг нь огцруулах асуудлыг хөндөж болно” хэмээн ярилцлага өгч байсан Х.Нямбаатар багтжээ.  Энэ нь Х.Нямбаатар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга болох тухай Төрийн ордонд тархсан яриатай холбоотой юм байна. Нийслэлийн МАН-ын даргын сонгуульд Су.Батболдыг хотын багтай нь, ПиАр-ынхантай нь ялахад Х.Нямбаатарын  гүйцэтгэсэн үүрэг их юм.
Дээрээ намын дарга нь Ерөнхий сайд, орон нутагт ихэнхдээ  аймгийн намын дарга нь аймгийн Засаг дарга байхад, нийслэлд Нийслэлийн намын дарга нь хотын дарга байх ёстой гэдгийг олон хүн хэлж байгаа. Нийслэлийн МАН-ын дарга  Д.Сумъяабазар энэ жишгийг дагаж хотын дарга болъё гэхээр УИХ-ын гишүүнээс гадна Уул уурхайн сайдаасаа давхар татгалзах болоод байгаа. Тийм учраас, хэрвээ МАН-ын бүлэг дотор жижиг дундын зээлтэй холбоотой улстөр дэгдээгүй байсан бол Д.Сумъяабазарын багийн хүн болох Х.Нямбаатар УИХ-ын гишүүнийн бүрэн эрхээсээ татгалзаад хотын дарга болох улс төр явах байсан нь бараг үнэн дээ. Үнэн худлыг мэдэхгүй, хотын дарга Су.Батболдыг намнах  нэгэн бичлэгийн сураг жижиг дундын зээлийн булхайгаас хамаагүй  өмнө явж эхэлсэн юм шүү дээ. 
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн