Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэж эхэллээ

Хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгэж эхэллээ
Нийтэлсэн 2022 оны 7 сарын 7
Үндэсний их баяр наадмаар хурдан морь унах уралдаанч хүүхдүүдийг  өнөөдрөөс Хүй долоон худагийн морь бүртгэлийн цэгт бүртгэж эхэллээ. 
Уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийг 2022 оны долдугаар сарын 7-ны өдрөөс 10-ны өдрүүдэд 09:00-22:00 цагийн хооронд зохион байгуулна. 
Уралдаанч хүүхдийн бүртгэл хийлгэхэд:
- Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
- Хүүхдийн төрсний гэрчилгээ
- Эрүүл мэндийн тодорхойлолт
- Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
- Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
- Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
- Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
-Уяач нь уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай  нь хийсэн аюулгүй байдлын гэрээ байх шаардлагатай.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн