Сүүлийн үед цахим хуудсаар “шоглогдоод” буй баримлын асуудалд Монголын Урчуудын эвлэлийн дэргэдэх Уран барималчдын нэгдлийн төлөөлөл, уран бүтээлч У.Цолмонхүү ямар байр суурьтай байгааг хүргэе.-Цахим хуудсаар үзэмж муутай баримлуудыг шүүмжлэх нь ихэслээ. Үүнд Барималчдын нэгдэл ямар байр суурьтай байна вэ?-Мэргэжлийн бус хүмүүс баримал хийх нь ихэссэн байна. Баримал хийж ч үзээгүй хүмүүс баримлын ажил хийх болжээ. Уран баримал гэдэг чинь тусдаа мэргэжил. Нарийн эрдэм сурч, суурь мэдлэгтэй байж хийдэг. Мэргэжлийн бус хүмүүс баримал хийснээрээ чанар, хийц, үзэмж, гүйцэтгэл муутай байгаа хэрэг. Мэргэжлийн хүний хийсэн бүтээл харваас андашгүй үзэмжтэй, зөв байдаг.-Энэ нь уран барималчдын нэр хүндэд халтай гэж харж байна уу?-Салбар салбартаа өөрсдийн хийж чадах зүйлсээ хийх хэрэгтэй байна. Мэргэжлийн бус хүмүүс нэгнийхээ урдуур орж нарийн мэргэжлийн ажлыг хийснээр холбоо болоод уран барималчдын нэр хүндийг унагаж байна.Буруу материал ашиглавал нурж унах эрсдэлтэй, үүнд мөн л нарийн техник технологи хэрэгтэй. Зарим нэг талаараа эрсдэлтэй байж мэдэх учраас албан байгууллагууд мэргэжлийн хүмүүсээр баримал бүтээлгэж байгаарай гэж зөвлөе.