Сангийн сайд Б.Жавхланг Эрүүгийн цагдаагийн газраас УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 4 тэрбум төгрөг нэхсэн асуудлаар мэдүүлэг авахаар дууджээ.Өнөөдөр иргэн О.Отгонтөгс мэдээлэл хийж УИХ-ын гишүүн асан С.Жавхлан Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн. Өгөөгүй учраас суулт зарлаж байна" хэмээн мэдэгдсэн.Харин Сангийн сайд Б.Жавхлан "С.Жавхлан Монгол орноо тойрч аялан тоглолт хийхэд 4 тэрбум төгргийн дэмжлэг хүссэн. Засгийн газар боломжгүй гэхэд уурласан" хэмээн тайлбар өгсөн билээ. Мөн БОАЖ-ын сайдаар ажиллаж байсан Н.Цэрэнбатаас С.Жавхлан мөнгө нэхэж байсан асуудлаар мэдүүлэг авахаар дуудуулжээ.