Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

'Өргөө' амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөллөө

'Өргөө' амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг ажлаас нь чөлөөллөө
Нийтэлсэн 2022 оны 10 сарын 13
Эрүүл мэндийн сайдын тушаалаар Нийслэлийн "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 
Тодруулбал, Нийслэлийн "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг АТГ шалгаж байгаа хэмээн хэвлэлүүд мэдээлсэн. Түүнчлэн өнөөдөр МҮЭХ-оос Ж.Энхцэцэг даргад хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдаас шаардсан юм.
Тэдний өгсөн мэдээллээр "Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Өргөө амаржих газар”-аас 138 эмнэлгийн ажилчин халагдсан байна.Ж.Энхцэцэг захирал цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан хүнийг тус эмнэлгийн дотоод аудитороор томилсон" гэж мэдээлсэн юм.
Нийслэлийн "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн эсэх талаар ЭМЯ-аас тодруулахад "Нийслэлийн "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг чөлөөлсөн нь үнэн. Нарийн мэдээллийг удахгүй дэлгэрэнгүй өгөх болно" гэлээ. 
Үнэний талд
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн